Хоёр хүний амь хохироосон, хууль бус бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцсон гэх жагсаалын цэрэг Майкл Барнетийн хэргийг АНУ-ын Жорж муж улсын шүүх наймдугаар сарын 27-ны даваа гаригт шүүв. Барнетийн оролцсон гэгдээд буй аллага 2011 оны арванхоёрдугаар сард болж, хэд хоногийн дараа түүнийг гурван хамтрагчтай нь баривчилжээ. Тэгэхдээ уг гэмт хэргийн сэдлийн талаар олон түмэнд мэдээлэлгүй удсан байна.
Барнетт шүүхтэй наймаалцаж нөхдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг зөвшөөрснөөр эдгээр цэрэг Ерөнхийлөгчийг алж, төрийн эргэлт хийж эрх мэдлийг ард түмний гарт өгөх зорилготой байсан нь тодорхой болжээ.Барнетт нөхдийнхөө хамт эгнээнд нь байсан бүлгийг прокурорууд “Анархист бүлэг, хууль бус зэвсэгт байгууллага” хэмээн нэрлэсэн байдаг. Бүлгийн гишүүд цэргийн баазыг эзлэн авч, далан дэлбэлж, хордуулсан жимсийг Вашингтон муж улс даяар тараах зорилготой байсан ч 2011 оны арванхоёрдугаар сард тэднийг баривчилснаар уг төлөвлөгөө биелсэнгүй.
Жорж муж улсын Лонг тойргийн Морген Лейк Роуд хотоос холгүй газар 2006 онд үйлдвэрлэсэн “Ниссан Алтима” машины хажууд залуухан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцос байхыг 2011 оны арванхоёрдугаар сарын 6-ны өглөө загасчилж явсан хүмүүс анзаарчээ. Чухам хэний цогцос болохыг гурав хоногийн дараа мэдэв. 2010 оны гу равдугаар сараас Форт Сюарт гэдэг цэргийн бааз дээр ажиллаж байгаад цэргийн албыг саяхнаас орхиод байсан 19 настай Майкл Рорк, түүний үерхдэг 17 настай охин Тиффани Рени Йорк нарыг алчихсан байлаа. Арванхоёрдугаар сарын 10-нд орон нутгийн цагдаа нар цэр гийн баазын дөрвөн албан хаагчийг саа туулж байцаагаад тэдний хэлсэн дээр үндэслэж хийсэн дүгнэлтийнхээ дагуу баривчлав. Хоёр хоногийн дараа тэдэнд ял төлөвлөв. 25 настай байлдагч Кристофер Сэмон, түрүүч Энтони Педен нарыг хүний амь хороосон, гэмт хэрэг үйлдэх үед галт зэвсэг биедээ авч явсан хэмээн буруутгаж, 19 настай жирийн цэрэг Айзек Агвигви, 26 настай Майкл Барнетт нарыг аллага хийхэд оролцсон гэж үзжээ. Эдгээр залуус зэвсэг хаанаас олсныг хууль сахиулах байгууллагууд тодруулав.
Нэгжлэг хийхэд есөн галт зэвсэг олдов. Гэхдээ зэвсэгтэй холбоотой хэргийг тусад нь авч үзсэнгүй. Тамхи, согтууруулах ундаа, зэвсэг, тэсрэх бодист хяналт тавих товчооны төлөөлөгч Ричард Кроус “Галт зэвсгийн тухай холбооны хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж энэ дөрвөн хүнийг шалгаж байгаа юм. Харин тэднийг хил давуулж юм уу хувь хүмүүст зэвсэг наймаалсан гэж сэжиглэх үндэслэл бидэнд байхгүй” хэмээн мэдэгдэв. Уг хэргийн талаар гуравдугаар сар болтол буюу иргэний шүүхийн оноосон ял дээр цэргийн шүүхийн ялыг нэмэх хүртэл ямар нэг юм дуулдахгүй л байв. Залуусыг санаатай аллага үйлдсэн гэж сэжиглэж байлаа. Хэрэв тийм бол энэ хэргийг цэргийн шүүх авч үзсэн тохиолдолд тэдэнд цаазлах ял оноож болзошгүй байсан аж. Тэгж байтал 2012 оны зургаа дугаар сард энэ хэргийн тав дахь оролцогч буюу Кристофер Сэмоны гэргий Хизер Сэмон гэгч гараад иржээ. Энэ таван хүнийг зохион байгуулалттайгаар, хүндрүүлсэн нөхцөлтэйгээр хүний амь хороох хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үед биедээ зэвсэг авч явсан гэсэн хоёр ял тулгав.
Худал мэдүүлэг өгсөн гэсэн зүйл заалт Сэмоны гэр бүлийнхэнд нэмэгдсэн байна. Гэтэл цэргийн дөрвөн албан хаагчийг наймдугаар сарын 27-нд шүү хэд хэргийн байдал огт өөрөөр эргэ лээ. Хатагтай Хизер Сэмон энэ хэрэгт ямар үүрэг гүйцэтгэсэн нь тун ойлгомжгүй болж орхижээ. Майкл Барнетт ялаа хөнгөрүүлэхийн тулд мөрдөн байцаах ажиллагаа явуулж буй хүмүүстэй хамтарч ажиллахад бэлнээ илэрхийлж, хамтрагчдынхаа тухай бүх үнэнийг ярьж, тэдний эсрэг гэрчийн мэдүүлэг өгөхийг зөвшөөрөв. Ингэснээр Барнетт цаазын ялаас мултрав. Барнеттийн ярьснаас үзвэл эдгээр залуус FEAR буюу “Айдас” хэмээх бүлгийн гишүүд аж. Товчилсон энэ үгийг задалж бичвэл Forever Enduring Always Ready (“Ямагт тэвчээртэй, хэзээд бэлэн”) гэсэн үгс болох аж. Энэ бүлгийн удирдагч, үүсгэн байгуулагч, ивээн тэтгэгч, үзэл санаагаар урамшуулагч нь Айзек Агвигви гэгч гэнэ.
Тэд Ерөнхийлөгч Барак Обамаг устгаж, төрийн эргэлт хийгээд төр, засгийн эрхийг ард түмний гарт өгч, ер нь бол хувьсгал хийх зорилготой байжээ. Энэ үйл хэргээ Агвигви тун энгийнээр “Сэрээх” гэж нэрлэсэн байна. Агвигвийн ярьснаар бол үерхдэг охинтойгоо хамт буудуулсан Майкл Роркийг энэ “сэрээх” үйл ажиллагаанд саад хийнэ гэж бодсон аж. Рорк ч дээрх “Айдас” бүлгийн гишүүн байжээ. Агвигви өөрийн хашиж буй албанаас уйдаж залхсан юм уу ямар нэг бэрхшээлтэй тулгарсан залуу цэргүүдийг бүлэгтээ элсүүлэхийг эрмэлзэж байв. Рорк ч Ирак руу дайтахаар явуулаагүйд ихэд бухимдаж байсан үе нь таарсан аж. “Айдас” бүлэг үйл ажиллагаагаа буудах дасгал хийх гэх мэт хөвгүүдийн зугаагаар эхэлж, “жинхэнэ эх орончдын тухай” ном уншиж цааш үргэлжлүүлсэн байна. Уг номын агуулга хийгээд хэн зохиосон талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд чимээгүй байна.
Бүлгийн гишүүд бүгд биедээ шивээс хийлгэсэн, тэр нь танхай балмад явдлыг харуулсан байх ёстой байсан нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. 2011 оны өвөл дөхөж байхад Рорк FEAR-ийг орхихоор шийдэж, цэргийн албанаас чөлөөлөгдлөө хэмээн Агвигви хардав. Эцгийнх нь ярьснаар бол удирдлагатайгаа ам мурийгаад байх болсноос Рорк албанаасаа халагдсан аж. Форт Стюарт баазын хүмүүс болохоор түүнийг ямар нэг болохгүй бүтэхгүй хэрэг хийгээгүй гэсэн хэрнээ Роркийг халсан шалтгааны талаар тодорхой ярихаас татгалзсан байна. Зорьсноосоо ухарсан гэж үзсэн Агвигви түүнийг алахыг Сэмон, Педен хоёрт тушаажээ. Аллага арванхоёрдугаар сарын 24-ний орой болсон аж.
17 настай Йоркийг машинаас буух гэж оролдох үед нь Педен толгой руу нь буудаж, Сэмон нь болохоор Роркийг сөхөрч суулгаад мөн толгой руу нь хоёр удаа бууджээ. “Цаазлах” тухай Агвигвийн тушаалд Тиффани Йорк гэдэг эмэгтэйн нэр байсан эсэх тодорхойгүй. Мөн аллагын үед Барнетт болон Хизер Сэмон ямар үүрэгтэй байсан нь мэдэгддэггүй. FEAR бүлгийн хувьсгалын төлөвлөгөө маш энгийн. Бүлгийн гишүүд эхлээд Форт Стюартад хадгалагдаж байдаг зэвсгийн нөөцийг гартаа оруулах ёстой байлаа. Дараа нь машиныг нь дэлбэлэх замаар тэндхийн төрийн ажилтнуудыг устгах, цэцэрлэгт хүлээлэнгийн усан оргилуурт бөмбөг дэлбэлэх ёстой байв. Цааш нь Вашингтон муж улсад усан цахилгаан станцын даланг дэлбэлж алимны талбайг хордуулах байжээ.
FEAR бүлгийнхэн улмаар Америк орон даяар байгаа нууц бүлэглэлүүдтэй нэгдэн, Ерөнхийлөгчийн амийг хороогоод, Засгийн газрыг унагах ёстой байв. Тэд эцсийн зорилгодоо чухам яаж хүрэхээр төлөвлөснийг бүү мэд, ямар ч байсан алимны талбайг яаж хордуулахаа тодорхой төлөвлөөгүй байсан аж. Тухайлбал, нэгжлэг хийхэд ямар нэг хорт бодис тэдний хэнээс нь ч олдоогүй байна. Харин зэвсэг, дэлбэрэх бөмбөг хийхэд ашигладаг материал нэлээд хэмжээтэй олджээ. Прокурор Изабель FEAR бүлгийг алан хядах байгууллага гэж нэрлэсэн ч түүний эсрэг албан ёсоор гэмт хэрэг үүсгэх нотолгоо гаргаж өгсөнгүй. Дөрвөн алуурчнаас гадна энэ бүлэгт хамаарагддаг хэд хэдэн хүнийг баривчилсан ч FEAR бүлэг чухам яг хэдэн гишүүнтэйг нь прокурорууд мэдэхгүй байв. Тэгэхдээ бүх юм бидний хяналтад байгаа, америк цэргүүдийн дунд ямар нэг гэмт бүлэглэл, зэвсэгт дээрэмчид байхгүй гэж Форт Стюарт баазын удирдлага баталж буй. Эдгээр бүх хуйвалдаан, хоёр хүний амь хохироосон хэрэгт хамгийн гол үүргийг өөрийгөө “өршөөлгүй алуурчин” гэж нэрлэдэг мөнөөх Айзек Агвигви гүйцэтгэжээ.
Арванхоёрдугаар сард мэдээлснээс үзвэл тэрбээр 19 нас хүрсэн байж, харин наймдугаар сард бол нас, хүйсний нь талаар юм дурдаагүй байсан аж. Агвигвигийн биеэ авч яваа байдал нь түүнтэй хамт алба хаагчдад нэг л сэжигтэй санагдаад байжээ. Түүнээс гадна Агвигвигийн садангийн гэх боловч чухам хэн болох, гэмт хэрэгтнүүдтэй холбоо сүлбээтэй эсэх нь сайн мэдэгдэхгүй нэг эмэгтэй, 2011 оны есдүгээр сард буюу Рорк, Йорк хоёрыг алахаас хэдэн сарын өмнө мөн л Агвигвигийн байдал түгшүүр төрүүлж байна хэмээн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Түүний хэлснээр бол 2011 оны долоодугаар сард эхнэр нь “маш учир битүүлэг байдлаар” амиа алдсанаас хойш энэ залуу тун хачин байх болсон аж. Агвигви армиас чөлөөлөгдөөд байхдаа зохих ёс журмаар нь 15 буу олж авсан байсны дотор хагас автомат винтов ч байжээ. Садангийн гэх эмэгтэйн өгсөн энэ мэдээллийг цагдаагийн байгууллага дээд албаныхандаа, түүний дотор Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-нд уламжилжээ. Энэ товчоо Агвигвигийн гэргийн үхэлд холбоотой хэргийг шалгаж байсан аж.
Агвигвигийн гэргий Диэдре Уэцкер нь хэл шинжлэлийн мэргэжилтэн байсан бөгөөд мөн Форт Стюартад алба хааж байжээ. Тэрбээр 24 настай, жирэмсэн байв. Цагдаагийн байгууллага түүнийг хордуулсан гэж сэжиглэдэг ч албан ёсны дүгнэлтээр бол Диэдрег цус бүлэгнэх өвчнөөр амьсгал хураасан гэж үзсэн байдаг. Агвигви гэргийгээ амиа алдсаны учир даатгалаар болон нөхөн төлбөр болгож авсан 500 мянган доллараа зэвсэг авахад зориулсан нь FEAR бүлгийн хэргийг шалгах явцад тодорхой болсон ч түүнд ямар нэг буруу оноосонгүй. Агвигви зөвхөн зэвсэг төдийгүй Вашингтонд газар ч худалдаж авсан байлаа. Форт Стюартын танхай явдалт цэргүүдийн толгойлогч (Агвигви)-ийн амьдралын олон зүйл нууц байсаар иржээ. Түүний эмээ нь Гуамагаас гаралтай, эцэг нь “Эх орныхоо тусын тулд 20 жил зүтгэсэн” гэх боловч хүүхэд ахуйд нь тоглоомон буу ч бариулж байгаагүй Агвигви нь юу хийгээд явааг ер ойлгодоггүй гэнэ. Агвигви гэртээ ах, эгч, дүү тавуул өссөн бөгөөд бүгдийг нь ээж нь л өсгөж хүмүүжүүлсэн байна. Агвигви хувийн ахлах сургууль дүүргээд шууд цэрэгт алба хаажээ.
2008 оны есдүгээр сард АНУ-ын БНН-ын Үндэсний их хурлын үеэр ялихгүй ажил хийж явсан Айзек Агвигви гэдэг хүний зураг “Reuters”-ийн фото архиваас олдсон бөгөөд тэр их хурлаас Америкийн Дэд Ерөнхийлөгчид ганц хүний нэрийг дэвшүүлсэн нь Жон Маккейн байлаа. Өрсөлдөгч нь Обама байв. Энэ Агвигви FEAR бүлгийн толгойлогчтой их төстэй төдийгүй хэргийн эзэн Агвигви 2011 оны арванхоёрдугаар сард 19 настай болсон юм чинь 2008 онд 16 настай, бүгд найрамдахчуудад туслахын ажил хийхэд 16 нас хамгийн доод хязгаарт тохирч байгаа аж. Чухам тэр үеэс Агвигви ардчилсан Ерөнхийлөгчид дургүй болсон байж болох. Обамаг алах нь FEAR-ийн цорын ганц, хамгийн гол зорилго байгаагүй ч байж болно. Тэгэхдээ л санаа нэгтэй хүмүүсийг олоход түвэгтэй биш байх нь ойлгомжтой.
Р.ЖАРГАЛАНТ