Дэлхийд алдартай “McDonald’s корпорацийн удирдлагууд саяхан хуралджээ. Америкийн гурван хүүхэд тутмын нэг нь жингийн илүүдэлтэй болж, америкчууд дэлхийн хамгийн мариалаг үндэстэн болоод байна гэсэн судалгааг АНУ-ын эрүүл мэндийн нэгэн институт гаргасан бөгөөд үүнд түргэн хоолны газрууд, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч байгууллагынхан буруутай гэж тэд үзсэн байна.
Үүнтэй холбоотойгоор Mc- Donald’s сүлжээ рестораныхан хоолныхоо цэсийг шинэчилж, таргалалтын эсрэг хоолны жор гаргахаар болжээ. Тухайлбал, өөх тос ихтэй шарсан хайрсан хоолны оронд жимс жимсгэнэ, хүнсний ногоо голлосон хөнгөн зууш үйлчлүүлэгчдээ санал болгохоор шийдсэн байна. Тус компанийнхан таргалалтын эсрэг иймэрхүү аргаар тэмцэхээ мэдэгдсэн аж.
Г.ТЭРГЭЛ