Сирийн Хула хотод олон арван хүний аминд хүрсэн хүчирхийлэл гарсны дараа НҮБ хийгээд Өрнөдийн орнууд Ерөнхийлөгч Башар аль-Асадад хандаж, “аллагын дэглэмээ” зогсоохыг уриаллаа. Сирийн төв хэсгийн Хомс мужийн Хула хотод өнгөрсөн баасан гаригт жагсаал болсны дараа тус улсын армийнхан довтолсон аж. НҮБ-ын ажиглагчдын мэдэгдсэнээр, Хула хот руу их буугаар галласны улмаас энэ сарын 25-26-нд 92 хүн амь үрэгдсэний 32 нь 10-аас доош насны хүүхэд аж. Гэтэл Сирийн төрийн мэдлийн хэвлэлүүд энгийн номхон иргэдийг олноор нь хоморголон устгасан эл хэргийн буруутан нь “террорист бүлэглэлүүд” гэж мэдээлэн, хариуцлагаас зайлсхийх оролдлого хийж байна.
Европын холбоо, Арабын лиг, Франц, Британи, Герман, АНУ-ын эрх баригчид болсон явдалд гүнээ цо чирдсоноо илэрхийлж, Асадын Засгийн газарт үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийг уриалсан бол, НҮБ хүн амын суурьшлын бүсэд хүнд зэвсэг ашиглахаа зогсоохыг Сирийн удирдлагад шаардав. Б.Асадын талынхан хийгээд босогчдын хоорондох сөргөлдөөн 2011 оны гуравдугаар сараас үргэлжилж буй. Энэ хугацаанд багаар бодоход 10 мянган хүн алагдсан гэж НҮБ тооцоолсон.
Сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх, гал зогсоох талаар НҮБ-ын тусгай төлөөлөгч К.Аннан зургаан зүйл бүхий төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхээр оролдож байгаа. Сирийн удирдлага аман дээрээ уг төлөвлөгөөг зөвшөөрсөн хэдий ч амьдрал дээр даган биелүүлэх үүр гээ хөсөрдүүлж ирэв. Байдлыг намжаахаар НҮБ 250 ажиглаг чийн багийн түрүүчийг Сирид ирүүлээд байгаа ч хүчирхийллийг зогсоох зорилго цаасан дээр л хэрэгжиж буй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энгийн иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалж чадахгүй байгаа нөхцөлд гал зогсоох гэрээг цаашид мөрдөх боломжгүй гэдгээ Сирийн сөрөг хүчний Чөлөөт Сирийн арми мэдэгдсэн тухай AFP дамжуулав.
Аллагыг НҮБ-ын ажиглагчид зог соож чадаагүйд нутгийн иргэд ч бухимдаж буйгаа илэрхийлжээ. Хула хотын оршин суугч Абу Эмад “Бид шөнө ажиглагчдын долоо руу нь утсаар ярьж, яг одоо хүмүүсийг хядаж байгааг дуулгасан. Гэвч тэд газар дээр нь ирж, хүчирхийллийг зогсоохоос татгалзсан” гэж тус агентлагт ярьжээ.