Олон улсын шүүхээс 16 жил зугтсан Ратко Младичийг 2011 оны тавдугаар сарын 26-нд Белградаас зүүн хойш 80 орчим км зайд байх Лазарево сууринаас баривчлав. Сербийн Ерөнхийлөгч Борис Тадич ийн мэдэгдсэн юм. Младичийн биеийн байдал муу байснаас байцаах гэж яараагүй ч зургаадугаар сарын 1-нд нисдэг тэргээр түүнийг Гаагад авчирсан юм.
1992-1995 онд Сербийн БНУ-ын армийн штабын дарга байсан Ратко Младичийг цэргийн гэмт хэрэг үйлдсэн, лалын шашинт албаничуудыг аймаглан устгасан хэмээн хуучин Югослав улсын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байгаа Олон улсын шүүх буруутгаж буй.
Боснийн Сребреница хэмээх хотод тэр үед лалын шашинт 8000 хүнийг алсан эмгэнэлт явдлын тухайд генерал ярихдаа байлдааны тэр ажиллагааг НҮБ-ын цэргийн үйлдэлд өгсөн хариу гэж үзэж буйгаа хэлж, энгийн номхон иргэдийн үхэлд НҮБ-ын хүчнийг буруутгасан байдаг. Түүний ярьснаас үзвэл Сребреница хотыг аюулгүй, цэрэггүй бүс хэмээн зарласан хэлэлцээрт 1993 оны дөрөв, тавдугаар сард гарын үсэг зуржээ. Хэлэлцээрийн дагуу уг хотод НҮБ-ын хүчнээс өөр ямар нэг зэвсэгтэй хүмүүсийг нэвтрүүлэхийг хориглосон аж. Гэтэл лалын шашинтнуудын зэвсгийг хураахын оронд НҮБ-ын хүчин уг аюулгүй бүсийг алан хядагчид, суурь үзэлтнүүд Сербийн хот сууринд цохилт өгөх гол бааз болгож хувиргасан байна.
Боснийн лалын шашинтнууд НҮБ-ын энхийг сахиулагч хүчний хяналт дор, Ираны тусламжаар цаг хуга цаа өнгөрөх тусам улам бүр зэвсэгжиж байсныг Мла дич бас тодорхой ярьсан аж. Түүний ярьснаар тэвчээр нь барагдсанаас Младичийн армийнхан сөрөг довтолгоон хийжээ. Тэгэхдээ жирийн номхон иргэдийн хийгээд НҮБ-ын хүчнийнхний амь насыг золиослочихгүйн тулд боломжтой бүх арга хэмжээг авч байсан ч НАТО-гийн нисэх хүчин гал нээж эхэлсэн байна. Сребреница хотын ойролцоогоос олон зуун хүний цогцос олдсон талаарх сэтгүүлчийн асуултад Младич “Зөвхөн дайнд амиа алдсан хүмүүсийн цогцсыг л оршуулдаг байсан. Байлдагч талууд амь үрэгдэгсдийнхээ шарилыг харилцан солилцох тухай тохиролцоогүй байв” гэж хариулж байжээ.
Сребреницад болсон үйл явдлаас хойш нэг сарын дараа, Олон улсын шүүх Младичийг аймаглан устга сан, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгамагц 1995 оны наймдугаар сарын 13- нд цахим бичлэг хийжээ. Генерал Младич Гаагийн шүүхээс түүнийг буруутгах гэсэн ганц ч ялыг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэрбээр “Миний ард түмнийхээс өөр ямар ч шүүх намайг шүүх ёсгүй. Надад оноох гэж буй учир утгагүй ял зэм нь дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийг худал мэдээлэл, гүтгэлгээр дүүргэх аж лыг даг нан эрхэлдэг эх сурвалжаас тарааж байгаа зүйл учраас би өөрийгөө хамгаалах хэрэг байхгүй” гэсэн байдаг. Энэ ярилцлагыг 15 жил архивт хадгалж байсныг Оросын “Russia Today” суваг олж, олны сонорт хүргэсэн байна. … Ратко Младич 1943 онд Хорватад төржээ. Эцэг нь партизаны отрядын командлагч байгаад 1945 онд тулалдаанд нас барсан аж.
Эднийх нэг охин, хоёр хүүтэй айл байв. Ратко Младич дунд сургууль төгсөөд Белградад ирж Цэрэг-аж үйлдвэрийн дунд сургуульд оржээ. Дараа нь 1965 оны эцэст Скопье хотод бага дарга болж салаа удирдсанаар түүний цэргийн даргын ажил амьдрал эхэлсэн байна. Цаашдаа албан тушаал, цол зэрэг нь ахиж явсаар 1991 онд Югославын Ардын армийн есдүгээр корпусын командлагчаар томилогдлоо. Энэ үед Хорватын Зэвсэгт хүчин, Югославын армийн ангиудын хооронд дайны ажиллагаа нэгэнт эхлээд байв. 1991 онд хошууч генерал, 1992 онд дэслэгч генерал цол хүртээв. Белградаас өгсөн тушаалыг биелүүлж Боснийн нийслэл Сараево хотыг бүсэлж, ус, эрчим хүчийг нь тасалснаар дөрвөн жил үргэлжилсэн дайн эхлэв.
Энэ бүслэлтийн үед 10 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэдэг. Боснийн Парламент Сербийн БНУ-ын Зэвсэгт хүчнийг бий болгох шийдвэ рийг 1992 оны тавдугаар сард гаргаж генерал Младичийг Ерөнхий штабынх нь даргаар томиллоо. Энэ албыг тэрбээр 1996 оны эцэс хүртэл хашсан байна. 1994 оны зун түүнд хурандаа генерал цол олгов. Удирдлаганд нь 80 мянган цэрэг байх боллоо. Боснийн арми Младичийн удирдлагаар 1995 оны долоодугаар сарын 6-нд Сребреница хот руу довтолж тав хоногийн дотор эзэлж авлаа. Энэ үедээ л олон хүний амь бүрэлгэсэн гэж түүнийг буруутгадаг. Гаагийн шүүх Младичийг 106 гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байгаа.
Сербүүдийн хувьд чухал ач холбогдолтой байсан Өрнөд Боснийн хоёр хотыг нөгөө талд алдсан хэмээн Младичийг Ерөнхийлөгч Радован Каражич буруут гаж ерөнхий командлаг чийн үүрэгт ажлаас нь чөлөөлж уг албыг өөртөө хавсруулав. Гэлээ ч Младич энэ тушаалыг нь хэрэгжүүлэхээс татгалзлаа. Тэгээд ч Сербийн цэргийнхний дунд тэрбээр ихэд алдаршсан байсан тул Каражич ердөө долоо хоногийн дараа шийдвэрээ өөрчлөхөд хүрсэн байна. Гэхдээ Младичийн цэргийн албаны шатаар дээш өгсөх үйл явц 1997 оны дундуур зогссон юм. Үүнээс хойш 2002 он хүртэл Младичийг нуугдаагүй, хөлбөмбөгийн тэмцээнүүдийн үед цэнгэлдэх хүрээлэнд байхыг нь хэн ч харах боломжтой байсан гэж зарим хэвлэл нотолдог.
Младич, Каражич нарыг Гаагийн шүүхэд өгөхийг 1996 оноос НАТО шаардах болсон байна. Тэгвэл Младич хариуд нь “Вьетнамд байлдаж, Югославыг бөмбөгдөж байсан генералууд Гаагад сайн дураараа очсоны дараа л би тэнд очно” гэж хэлж байсан юм. Ингэж хэлснээсээ хойш удалгүй Боснийд үзэгдэхээ больж, Белградад харагдах бол сон аж. Энд тэрбээр Ерөнхийлөгч Слободан Милошевичийн хамгаалалт дор эрх чөлөөтэй, ил задгай амьдарч байв. 2000 онд Милошевичийг унагасны дараа амиа бодохоос аргагүй болжээ. Сербийн Засгийн газар Младичийн байгаа газрын талаарх мэдээллийг 10 сая доллараар үнэлж авахаа 2010 оны аравдугаар сард зарлав. Генерал Ратко Младичийн гэргий Боса нь Герцеговинийн уугуул аж. Младичийг Македонид алба хааж байхад тэд танилцжээ. Эднийх хүү, охин хоёртой.
Харамсалтай нь охин Анна нь Анагаах ухааны дээд сургуулийн оюутан байхдаа 23 настайдаа 1994 онд амиа хорлосон байна. Дэлхийн хэвлэлүүдэд бичиж буйгаас үзвэл генерал Младичийг шүүх ажиллагаа нэлээд сунжрах төлөвтэй. Энэ хурлын үеэр 400 гэрчийн мэдүүлгийг сонсох ёстой гэнэ. Младичид насаар нь хорих ял оноож болзошгүй. Тодруулга: Ратко Младичийн хэргийг хэлэлцэх “Гаагийн” гэж нэрлээд буй шүүхийн бүтэн нэр нь Олон улсын эрүүгийн шүүх юм. Энэ шүүх 2002 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд хүн амын нэг хэсгийг ялгаварлан (аймаглан) уст - гах, хүн төрөлхтний эсрэг болон цэргийн гэмт хэргийг шүүдэг. Гэхдээ уг хэрэг оролцогч орнуудын нутаг дэвс гэр дээр юм уу, орол цогч орны иргэн үйлдсэн бай вал энэ шүүх шийдвэрлэдэг. 2010 оны байдлаар тус шүүхийн оролцогч 114 улс байдгийн 31 нь Африкийн, 15 нь Азийн, 18 нь Дорнод Европын, 25 нь Латин Америк, Карибын сав газрын, 25 нь Өрнөд Европынх байна.
Р.ЖАРГАЛАНТ