Египетийн Ерөнхийлөгчийн сонгуульд зүүний хүчнээс өрсөлдсөн Хамдин Саббахи санал хураалтад ноцтой зөрчил, будлиан олон гарсан тул тооллогыг дахин явуулахыг шаардлаа гэж ВВС мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногийн лхагва, пүрэв гаригт зохион байгуулсан Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны бус дүнг төрийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл уламжилжээ. Уг дүнгээр Х.Саб бахи 21.5 хувийн санал авч гурав т орсноор II шатанд өрсөлдөх боломжоо алдсан гэсэн үг юм.
Шийдвэрлэх сүүлчийн шатны босго давахад нь түүнд 700 мянган санал дутсан гэнэ. Ирэх сарын дундуур хийхээр товлосон шувтаргын санал хураалтад оролцох болзлыг “Лалын ахан дүүс” хөдөлгөөнөөс нэр дэвшигч Мохамед Мурси 25.3 хувь, Ерөнхий сайд асан Ахмед Шафик 24.9 хувийн саналаар тус тус хангажээ. 13 нэр дэвшигч хүч үзсэн сон гуульд “Лалын ахан дүүс”- ийн гишүүн асан, шинэчлэлийн үзлийг дэмждэг Абдул Монейм Абул Фотух 19 хувийн саналаар дөрөвт, Арабын лигийн экс тэргүүн Амр Муса тавдугаарт бичигдлээ. Арабын хувьсгалыг дэмжигчдийн санал ноён Саббахи, “Лалын ахан дүүс”-тэйгээ түнжин хагарсан Абдул Фотух нарын дунд хуваагдсан болох нь эндээс хараг дана.
Саб бахи Египетийн хоёр дахь том хот Алек сандрыг оролцуулаад олон хотод илүүтэй дэмжлэг хүлээсэн аж. Эхний шатанд хамгийн олон санал авсан гэгдэж буй М.Мурси урьдчилсан дүнг танилцуулсны дараа Египетийн олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ Х.Мубаракийн дэглэмийн эсрэг өнгөрсөн жилийн бослогын зорилгод үнэнч байхыг уриалаад, “II шатны санал хураалтын дүн Египетийн ард түмний эрх ашиг, хувьсгалын мөн чанарт нийцнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Харин экс Ерөнхий сайд Шафик “Хувьсгалын өмнөх Египет рүү ухрахгүй. Бид шинэ эрин эхлүүлэх ёстой” гэж цохон тэмдэглэжээ. Сонгуулийн албан ёсны дүнг маргааш зарлана.
Х.ЭНХ