Афинд байдаг шиг уран баримлын гайхамшигт өв, эсвэл Крит арлынх шиг лабиринт Фессалид байхгүй ч Грекийн эрт, одоогийн түүх, уламжлалыг харуулдгаараа “домгийн” хэмээн алдаршсан. Домог сөхвөл, тэнд, Олимп уулын оршин суугчид аварга титануудтай 10 жил тэмцэж, Трояны дайнд хүргэсэн хэрүүл тэндээс эхэлсэн гэдэг. БУРХДЫН “ГЭР” “Иллиада”-д гардаг Олимп бол эртний Грекийн домогт өгүүлснээр бурхны “гэр” бөгөөд тэнд Зевс ах Аид, Посейдон, эгч Гестия, эхнэр Гера, хүүхдүүд Арес, Артемида, Аполлон, Афина, Афродита, Гефест болон Гермес нартай гаа амьдардаг байжээ. Фессалигийн талыг Эгейн тэнгисээс тусгаарлах нурууны хамгийн өн дөр оргил Олимп 3000 метр өндөр. Мөн л до могт өгүүлдгээр, Фессалид эхлээд титанууд суурьш сан агаад Зевс тэргүүтэй бурхад Олимпийн төлөө дайтаж, халдашгүй хэмээгдсэн энэ ор гилыг эзэлсэн бөгөөд тэдэнд ялагдсан ти танууд Фессалийн агуй, шугуйд нуугдсан гэдэг. Олимпод сүм байдаггүй.
Харин Ясоны сандаалаа унагаасан Анавр гол, бага Олим пийн ор гил болоод хорон санаат аварга биетэн Кикнийн амьдарч асан Осса уул гээд утга зохиол, домог зүйд олонтаа тааралдах газар, гол тэнд оршино. Дашрамд сонирхуулахад, Фессалийн хэ рээ хун мэт цагаан байсан хэмээн домогт өгүүлдэг. Бурхад титануудыг ялж, энэ газрыг эзлэх үед хэрээ Аполлоны элч болж, Олимпоос Фессалийн тал дээгүүр өдөрт хоёр удаа нисэж, эзэн дээ мэдээ дуулгадаг байжээ. Аполлоны хайр дурлалын эзэн Коронида амаржих дөхсөн үед хэрээ “Төрөх гэж байгаа үр бол таных биш, Исхий хэмээх хүчтэнийх” хэмээн эзэндээ дамжуулсан аж. Хилэгнэсэн бурхан Коронидаг амаржсаны дараа үнс болгон хувиргаж, хүүг Асклепий хэмээн нэрийдэж, бусдыг анагаах увдис өгчээ. Харин муу мэдээ дуулгасан хэрээг хав хар болгочихсон гэлцдэг. Энэ домгоос болж хэрэг европчууд хэл мэдээ дуулгагч, хов жив зөөгч хэмээн үздэг болсон гэнэ. Ер нь, Фессалид ургасан мод, замд таарах чулуу, толгод, ан амьтад бүгд өөрийн гэсэн домогтой.
“ШУЛМЫН” ХОТ
Фессали мужийн нийслэл бол Лариса хот. Эртний амфитеатр, Туркийн эзэгнэлийн үеийн барилгуудаараа жуулчдыг даллах энэ хот 2006 оны байдлаар 131 мянга 95 хүнтэй байжээ. Өмнө нь лалын шашны сүм байсан барилга өдг өө Археологийн музей болсон. 1980-аад онд гер манчуудад хууль бусаар худалдагдсан, хожим нь эх орондоо эргэж ирсэн олон тооны үзмэр тэнд хадгалагдана. Лариса эртний уламжлалаа сайтар хадгалж үлдсэнийг жуулчид “Сүү- лийн 2000 жилд огт өөрчлөгдөөгүй мэт” хэмээн дүгнэх нь бий. Байшин барилгын материал нь өөрчлөгдсөн ч хэв загвар нь янзаараа. Усан оргилуур, цэцэрлэг, хүн багатай гудам жууд, чи мээ шуугиангүй өргөн чөлөө. Лариса хот бол бурхдад шаарлагдсан тө лөгч бүсгүйчүүдийн хот. Хүнийг юу ч болгож хувиргаж чадах, мөн хэсэгчлэн хуваасан цогцсыг ч бүтэн болгож амь оруулах шидэт тарнийг мэддэг “шулам” энэ хотод олон байсан гэлцдэг. Ларисагийн оршин суугчид “Христийн шашин бол бидний шүтлэг биш. Харин Америкийн индиан, Австралийн уугуул иргэдтэй бид нэг шүтлэгтэй” хэмээдэг аж.
ТӨГСГӨЛД НЬ
Фессали бол эолын омгуудын өлгий хэмээн домогт үлдсэн. Галав юүлэх үед амьд үлдсэн үхэшгүй мөнхийн хүний хүү Эллин бүх Грекийн захирагч болж, түүний хүү Эол одоогийн Фессалид эзэн суужээ. Эолийн хөвгүүд хотууд байгуулсан түүхтэй гэнэ. Харин Фессали мужийн Фти бол “Иллиада”-гийн гол баатар Ахиллесийн нутаг гэлцдэг. Харин түүхийн би чигт өгүүлснээр Фес салийн анхны оршин сууг чид нь пеласгичууд байжээ. Тэд МЭӨ 1240 оны үед Эпирийн умард хэс гээс Фессалийг зорин ирж суурьшсан аж. Фессалийг язгууртнууд захирдаг байсан бө- гөөд газрын эзэд, цэргийнхэн илүү эрх мэ дэлтэй байж. Фессали тэр үед улс байгаагүй учир хотын захирагч нар хоорондоо хэлэлцэж, мужийн захирагчийг томилно. Хожим МЭӨ 372 онд тиран Фер Ясон Фессалийн хотуудыг нэгтгэн улс байгуулсан ч хоёр жилийн дараа бус дад хорлогдон нас баржээ. Түүний дараа Фессали мөн л задарсан гэдэг. Ром, Византийн эзэнт гүрний нэг хэсэг байж, 1393 онд туркүүдэд эзлэгдсэн Фессали Грек тусгаар тогтнолоо зарласны дараа 1881 онд нэг муж нь болжээ.
Х.ОД