Чикагод өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр болсон НАТО-гийн чуулганаас Пуужингаас эсэргүүцэн хамгаалах шинэ системийн командлалын төвийг ХБНГУ-ын Рамштайнд байгуулах шийдвэр гаргалаа. Европыг ПЭХС-ээр зэвсэглэх ажлын эхний үе шат өнөө дөнгөж гараа гаа тавьж байгаа ч 2020 он гэхэд НАТО-гийн ги шүүн Европын бүх орныг баллистик пуужингийн цохилтоос хамгаалах чадвартай, байлдааны бүрэн бэлэн байдалд байх пуужингийн халх байгуулахаар төлөвлөжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Расмуссений мэдэгдсэнээр, өдгөө 30 гаруй орон холбогдох технологийг нь эзэмшиж бай гаа буюу эл асуудлаар ажиллаж байгаа аж. Шин жээчид өрнөдийнхөнд аюул занал учруулах хамгийн магадлалтай орон нь Иран гэж үзэж буй. Харин яг одоогийн нөхцөлд Оросыг “хар” данснаас хасах боломжгүй гэж энэхүү өгүүллийн зохиогч тэмдэглэж. ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Николай Макаров НАТО ПЭХС байрлуулбал Москва Европ дахь цэргийн обьектуудад нь анхааруулга болгон цохилт өгч болзошгүй талаар үүний өмнө мэдэгдсэн. Энэхүү байгууламж гэдэгт “Ижис” системээр тоноглосон, Газар дундын тэнгист эргүүл хийгээд эхэлсэн Америкийн тэнгисийн цэргийн хөлөг онгоц, Туркийн зүүн хойд хэсэг дэх радиолокацын станцаас гадна 2016 онд зэвсэглэлд нэвтрүүлэх Германы “Patriot” пуужин, дайсны пуужинг эрт илрүүлэх радиолокацын системээр тоноглогдсон Нидерландын пуужин, 2018 онд Польшт байрлуулах, дайсны харвасан пуужинг замд нь өрсөж устгах пуужин ч багтах магадлалтай аж.
Оросын Ерөнхийлөгч НАТО-гийн энэ удаагийн уулзалтад оролцохоос татгалзсан нь ОХУ-НАТОгийн ойртон нягтрах түншлэлд цэг тавихын шинж тэмдэг ч байж болзошгүй нь. Ванкуверээс Владивосток хүртэлх орон зайд аюулгүй байдлын нэгдсэн архитектур бий болгохын төлөө Кремль олон жил ухуулж буй. Гэвч ЕХ, НАТО-д энэ санал хана хэрэм мэт хатуу эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.
Die Welt