Сирийн босогчид Ливаны 13 мөргөлчнийг хулгайлсан тухай “Reuters” мэдээлжээ. Иран, Туркт очоод Сириэр дамжин буцаж явсан мөргөлчдийг тэд барьцаалсан аж. Шоронд хоригдож буй босогчдыг сулласан тохиолдолд мөргөлчдийг тавьж явуулна гэдгээ тэд мэдэгджээ. Үүний зэрэгцээ мөргөлчдийг барьцаалсныг эсэргүүцэн хэдэн мянган хүн Ливаны нийслэл Бейрутийн гудамжинд гарч үймээн дэгдээсэн байна. “Хизболла” хөдөлгөөний тэргүүн Хасан Насралла ард иргэддээ хандан тайван байхыг уриалаад, мөргөлчдийг суллуулах талаар Сирийн эрх баригчидтай хэлэлцээ хийнэ хэмээн мэдэгдсэн аж.