Египетийн түүхэнд анх удаа Төрийн тэргүүнийг сонгох нээлттэй, ардчилсан сонгууль боллоо. 29 жил төр барьсан Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцруулснаас хойш 15 сарын дараа болж буй уг сонгуульд 13 нэр дэвшигч өрсөлдлөө. Нэр дэвшигчдийн хэн нь ялалт байгуулах талаар ажиглагчид янз бүрийн таамаглал дэвшүүлж буй. Гэсэн ч олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, саналаа өгөхөөр бүртгүүлсэн хүмүүсийн дийлэнх нь хэнийг сонгохоо шийдээгүй байна хэмээн долоо хоногийн өмнө ажиглагчид мэдэгдэж байсан билээ. Египетийн Гадаад хэргийн сайд, Арабын орнуудын лигийн тэргүүний албыг хашиж байсан Амр Муса, Агаарын цэргийн хүчний командлагч асан Ахмед Шафик, исламист Абдул Монейм Абул Фотух, “Лалын ахан дүүс” хөдөлгөөний тэргүүн Мухаммед Мурси, сэтгүүлч, нийгэм судлаач Хамдина Саббахи нарын таван нэр дэвшигчийн рейтинг өндөр байгаа аж.
Санал хураалтын явцыг гадаад, дотоодын 1500 гаруй төлөөлөгч ажиглаж байна. Төрийн эрхийг барьж буй Зэвсэгт хүчний дээд зөв лөл сонгууль шударга, нээлттэй, ил тод болж байна хэмээн онцлоод, санал хураалтын дүнг хү лээн зөвшөөрөхийг улс төрийн намуудад уриалжээ. Санал хураалтын урьдчилсан дүнг энэ сарын 28- нд гаргах юм. Сонгуулийн хуульд заас наар 50 хувиас дээш санал авсан нэр дэвшигч ялах аж. Ажиглагчдын таамаглаж буйгаар нэр дэвшигчдийн хэн нь ч ийм өндөр санал авч чадахгүй учир хоёрдугаар шатны санал хураалт явуулж магадгүй. Санал хураалтын будлиан гаргахгүйн тулд эрх баригчид олон арга хэмжээ авчээ.
Тухайлбал, саналаа өгсөн сонгогч бүр 48 цагийн турш арилахааргүй бэхэнд хуруугаа дүрж бай гаа аж. Ингэснээр ир гэд дахин санал өгөх боломжгүй болж байна. Мөн санал өгөхийн нь өмнө иргэдээс гар утсыг хураан авч буйгаас гадна саналын хайрцаг бүрийн дэргэд ажиглагч зогсоожээ. Египетийн Ерөнхий лөгчийн сонгуулийн кам панит ажил гурван долоо хоног үргэлжилсэн билээ. Нэр дэвшигчид ч, иргэд ч энэ ажилд урьд өмнө нь байгаагүйгээр идэвхтэй оролцсон байна. Түүнээс гадна нэр дэвшигчид хэдэн зуун сая ам.доллар кампанит ажилдаа зарцуулсан гэнэ. Рейтинг өндөртэй нэр дэвшигчид анх удаа телевизийн халз мэтгэлцээнд оролцож, хотын гудамжаар ухуулах хуудас, самбар өлгөсөн байсан нь египетчүүдийн хувьд соньхон байсныг ажиглагчид онцолсон.
Энэ бүхнээс үзэхэд, лалын шашинтнууд болон улс төрийн элит, дээдсийнхний хооронд эрх мэдлийн ширүүн тэмцэл өрнөж магадгүй нь. Нөгөө талаас, лалын шашинтнууд, тэр дундаа хэт даврагчдын төлөөлөл Төрийн тэргүүн болбол эсэргүүцлийн хөдөлгөөн, үймээний дараа сэргээгүй байгаа эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй аж. Ерөнхийлөгч Хосни Мубарак огцорсны дараа ч намжаагүй байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн, санхүүгийн хямрал, улстөрийн тогтворгүй байдалд энэ сонгууль цэг тавьж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй.
Х.ОД