Латин Америкийн орнуудад гарч буй гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгааг НҮБ-аас гаргасан тайланд дурджээ. Тухайлбал, Гватемалд жил бүр 100 мянган хүн тутамд 39 аллага гардаг бол Сальвадорт 72, Гондураст энэ үзүүлэлт 86 байгаа нь хөгжиж буй бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт аж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Латин Америкийн орнуудад 50 эрэгтэй хүн тутмын нэг нь 32 нас хүрэхээсээ өмнө бусдын гарт амиа алдаж байна. Үүнээс гадна хар тамхины, хүний эд эрхтэний хууль бус наймаа, биеэ үнэлэх зэрэг гэмт хэргээс болж жил бүр хэдэн мянган хүн хорвоогоос одсоор байна.
Энэ нь нийгэмд айдас төрүүлж, тогтворгүй байдлыг үүсгээд зогсохгүй, улс, тив дамнасан цагаачлалын урсгалыг бий болгож, олон улсыг хэрсэн гэмт хэргийн сүлжээ үүсгэж байгаа” хэмээжээ.