Тайванийн Ерөнхийлөгч Ма Ин жэү “Facebook” ашиглан сонгуулийн сурталчилгаагаа явуулсны төлөө 500 мянган тайвань доллараар (17 мянган ам.доллар) торгуулжээ.
Сонгуулийн төв хорооныхны үзэж буйгаар тэрбээр сонгуулийн өмнөх өдөр буюу нэгдүгээр 14-нд өөрийнх нь төлөө саналаа өгөхийг уриалсан бичлэг “Facebook”-т оруулж, дүрэм зөрчсөн аж. Тайбэй мужийн захирагчаар ажиллаж байсан тэрбээр 2008 онд Тайванийн Ерөнхийлөгч болж, 2012 онд улиран сонгогдсон билээ.