Гэрлэлтээ цуцлуулсан, бэлэвсэрсэн эмэгтэйчүүдийг бөөнөөр нь нөхөрт гаргах ёслол Нигерийн умард хэсэгт болсон тухай ВВС уламжиллаа. Кано мужийн захиргаа өрх толгойлсон, ганц бие эмэгтэйчүүдийг нийгэм, санхүүгийн талаас нь дэмжих, гэр бүл салалтыг багасгах зорилгоор лалын шашны сүмтэй хамтран ийм арга хэмжээ зохион байгуулжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн гэрлэхийг хүссэн эрчүүдийг бүсгүйчүүдтэй танилцуулсан байна. Эхнэрийн талд өгдөг инжийг нутгийн бизнесменүүд залуусын өмнөөс төлсөн гэнэ. Нигерийн умард мужуудад залуус хайр сэтгэлээрээ биш, хоорондоо тохиролцон гэр бүл болох тохиолдол түгээмэл бөгөөд түүнийг дагаад салалт их гардаг аж. Каногийн эмирийн ордонд болсон ёслолд 100 хос оролцсон байна.