БНАСАУ Йонбен дэх цөмийн реактороо ажиллуулж эхэлсэн байж магадгүй хэмээн Америкийн мэргэжилтнүүд үзэж байна. Америк, Өмнөд Солонгосын хамтарсан Жонс Хопкинсын нэрэмжит олон улсын харилцааны их сургуулийнхан хиймэл дагуулаас авсан гэрэл зургийг өчигдөр танилцуулжээ. Дээрх зургаас Йонбенийн цөмийн реакторын ойролцоо шинэ байгууламж барьж дуусаж буйг харах боломжтой гэнэ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уг байгууламж нь цөмийн реакторын хамгаалалтын давхарга байж магадгүй аж. Нэгээс хоёр жилийн дараа ашиглалтад орох реактор умард со лонгосчуудыг эрчим хүчээр хангана хэмээн Пхеньян мэдэгдэж буй ч тэнд цөмийн зэвсэг хийхэд зориулан уран баяжуулах төлөвлөгөөтэй гэж НҮБ-ын Цөмийн эрчим хүчний хэрэглээг хянах байгууллагын мэргэжилтнүүд үзэж байна.
Х.ОД