БЛИЦ
2008 оноос Коррез мужийн ерөнхий зөвлөлийн ерөнхийлөгч
1997-2008 он: Францын Социалист намын I нарийн бичгийн дарга
2001-2008 он: Тюль хотын мээр 1
988-1993 он болон 1997 онд Үндэсний ассамблейд сонгогдон ажилласан.
Францад энэ сарын 6-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн II шатанд Николя Саркозийг ялж, Елисейн ордны шинэ эзнээр тодорсон Франсуа Олландыг уншигчдадаа танилцуулж байна. Социалистуудын удирдагчийн эл ялалт ганц өөрийнх нь гавьяа бус, өрсөлдөгчийнх нь гаргасан өдий төдий алдааны үр дүн болохыг ажиглагчид тэмдэглэсэн. Францын сүүлийн 17 жилийн түүхэнд Социалист нам Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа хожил авсан нь гэнэтийн явдал биш гэдгийг ч шинжээчид өгүүлж буй. Францын төдийгүй нийт Европын ирээдүй шинэ Ерөнхийлөгчийн бодлого, ур чадвараас ихэд хамаарна гэдэгтэй судлаачид санал нэгдэж байгаа билээ.
Францын дундаж давхаргын гэр бүлээс гаралтай эл эрхэм Seine-Maritime мужийн Руан хотод 1954 оны наймдугаар сарын 12-нд мэндэлсэн. Франсуа Олландын эцэг Жорж Олланд чих, хамар, хоолойн эмч мэргэжилтэй, эмнэлгийн дарга хүн байсан бол, эх Николь Триберт нь үйлдвэрт сувилагчаар ажиллаж байж. Ирээдүйн улс төрчийн аавыг барууны үзэлтэй (хэт барууны үзэл баримтлалтай зарим хэвлэлийн нотолдгоор), харин ээжийг нь зүүний итгэл үнэмшилд илүү ойр гэж бичсэн нь бий. Эднийх хоёр хүүтэй айл аж. Франсуагийн ах нь түүнээс хоёр насаар ах Филипп. Франсуа багадаа хөл бөмбөг тоглох жигтэйхэн дуртай байж.
Түүний Holland хэмээх овог нь XVI зуунд Голландаас орж ирсэн, уугуул эх нутгийнхаа нэрээр өөрсдийгөө нэрлэсэн калвинистуудын өвөг дээдсээс гаралтай гэж үздэг байна. Олланд шаггүй сайн боловсрол олж авчээ. 1974-1975 онд бизнесийн HEC Paris сургуульд суралцахынхаа хажуугаар Парисийн Улс тө рийн судалгааны хүрээлэнг эрх зүй, бизнесийн мэргэжлийн дипломтой төгсчээ. Сургуулиа дүүргээд цэргийн алба хаахыг хүссэн ч ойрын хараа муутай түүнийг армид авсангүй. Зэвсэгт хүчинд алба хаах нь улс төрийн албан тушаалын шатаар өгсөхөд чухал ач холбогдолтой гэж Олланд үзэж байж. Уралдаант шалгалт нь өр сөлдөөн ихтэй болдог, элитийн гэгдэх Удирдлагын үндэсний их сургуульд 1978-1980 онд элсэн суралцав. Чухам энэ сургуульд нийгмийн идэвх сайтай оюутан байснаар улс төрд орох замаа засаж, за луу социалистуудын лидер болж, намдаа ч гишүүнээр элсчээ. Түүнээс гадна энд сурч ахуйдаа ирээ дүйн Ерөнхий сайд Доминик де Вильпен болон амьдралын хань, намын хамтран зүтгэгч Сеголен Руаяльтай анх танилцсан байна.
1981 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэрбээр Социалист намаас нэр дэвшигч Франсуа Миттераны эдийн засгийн бодлогын зөвл өхөөр ажиллав. Ф.Миттеран сонгуульд ялж, Төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа тэрбээр зөвлөхийн ажлаа үргэлжлүүлсэн бол, Сеголен Руаяль Ерөнхийлөгчийн эрүүлийг хамгаалах, хүрээлэн буй орчин болон залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилогджээ. 26 настай Олланд 1981 онд Францын Парламен тын доод танхим-Үндэсний ассамб лейн сонгуульд анх удаа нэр дэвшив. Коррез мужийн Юссель тойрогт түүнтэй хүч үзсэн өрсөлдөгч нь Парисийн мээр Жак Ширак. Ноён Ширакт “Миттераны лабрадор” хэмээн “цоллуулсан” Олланд энэ сонгуульд хэдий ялагдсан ч 26 хувийн санал авч, олны нүдийг бүлтийлгэсэн байна. Харин үүнээс долоон жилийн хойно Олланд Пар ламентад сонгогдож чаджээ. Бүр 53 шахам хувийн саналаар шүү. 1993 оны Парламентын сон гууль Олландаас “нүүр буруулсны” дараа мань улстөрч намынхаа үндэсний нарийн бичгийн даргаар томилогдон, эдийн засгийн асуудалд голлон анхаарах болжээ. Социалистууд Парламентад олонхын суудал эзэлсэн 1997 оны сонгуулиар Олланд ч Тюль му жаас сонгогдлоо. Ерөнхий сайдаар шинээр томилогдсон Лионель Жоспен өөрийн ажиллаж байсан Социалист намын лидерийн буюу албан ёсны нэршлээр I нарийн бичгийн даргын суудалд Олландыг томилох шийдвэрт гарын үсэг зурав.
Хэвлэлүүд Л.Жоспений залгамжлагчаар тодорсон талаар нь бичихдээ “Социалистуудын шинэ Засгийн газарт ороо гүйнх нь төлөө Францад энэ сарын 6-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн II шатанд Николя Саркозийг ялж, Елисейн ордны шинэ эзнээр тодорсон Франсуа Олландыг уншигчдадаа танилцуулж байна. Социалистуудын удирдагчийн эл ялалт ганц өөрийнх нь гавьяа бус, өрсөлдөгчийнх нь гаргасан өдий төдий алдааны үр дүн болохыг ажиглагчид тэмдэглэсэн. Францын сүүлийн 17 жилийн түүхэнд Социалист нам Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа хожил авсан нь гэнэтийн явдал биш гэдгийг ч шинжээчид өгүүлж буй. Францын төдийгүй нийт Европын ирээдүй шинэ Ерөнхийлөгчийн бодлого, ур чадвараас ихэд хамаарна гэдэгтэй судлаачид санал нэгдэж байгаа билээ. ноён Олландад ийм “нөхөн төлбөр” олголоо” гэж дүгнэсэн юм. Намынх нь олон хамтран зүтгэгч, түүний дотор ха тагтай Руаяль Засгийн газрын танхимд тухалж суухад, Олланд сайдын сэнтийгээс татгалзсан нь чухамдаа бол алсыг харсан нүүдэл байжээ.
Нийт Европын Үндсэн хуулийг Францад соёрхон батлуулахтай холбоотойгоор намынхаа дотоодод санал хураалт явуулах санаачилгыг Олланд 2004 онд гаргажээ. Гэвч намынх нь гишүүдийн олонхын дэмжлэг авсан Үндсэн хуульд Францын жирийн иргэд “үгүй” хэмээн хариулсан юм. Үүний өмнөх буюу 2007 оны тавдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Социалист намаас Сеголен Руаяль нэр дэвшсэн ч II шатанд Николя Саркозид ялагдсан билээ. Сарын дараа зохион байгуулсан Парламентын сонгуульд ч социалистуудын аз харьж, 577 суудлаас дөнгөж 190-ийг нь авсан юм. Дараалсан ялагдлуудын дараахан нь хатагтай Руаяль “Олланд бид хоёр гэрлэлтээ цуцлуулж байгаа” гэж мэдэгдэв. Улс төртэй холбогдсон үйл хэрэгт 30 гаруй жил мөр зэрэгцэн зүт гэсэн журмын нөхөр төдийгүй дөрвөн хүүхдийнх нь ээж улстөрч эмэгтэйн дээрх мэдэгдлээс хойш хэдхэн сарын дараа Францын нэгэн сайтад Олландын сэтгүүлч Валери Триервейлертэй ургуулсан янаг амрагийн явдлын нарийн ширийнийг дэлгэж орхижээ.
Улстөрчдийн хувийн амьдралын нууцлалын асуудалд хатуу байр сууринаас ханддаг Францын хууль журмыг хөсөр хаясан явдал боллоо гэж дээрх “нээлтийг” нийгмийн нэг хэсэг тэгэхэд буруушаасан. Харин 2007 оны арван нэгдүгээр сард хатагтай Триервейлер социалистуудын лидертэй тогтоосон дотно харилцаа нь үнэн гэдгийг батлаад зогссонгүй долоо хоног тутмын “Tele 7 Jours” сэтгүүлд энэ талаараа илэн далангүй ярилцлага өгсөн байна. Ерөнхийлөгчийн “хамтран амьдрагч” гэдэг албан ёсны статустай эл бүсгүй телесувгуудад улс төрийн сэдвээр токшоу хөтөлж иржээ. Тэрбээр зургаан хүүхэдтэй айлын тав дахь нь аж. Триервейлерийн аав нь дэлхийн II дайны үед 13 настай байхдаа тэсрэх бөмбөгөнд өртөж, хөлгүй болсон байна. Өвөө болон өндөр өвөг нь банкны эзэд байсан гэнэ. Сор боны их сургуулийг улс төрийн шинжлэх ухааны мастераар төгссөн, өдгөө 47 настай Триервейлер өмнө нь хоёр удаа амьдрал зохиож байсан, гурван хүүхдийн ээж.
Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль Олландын хувьд улс төрийн төдийгүй хувийн амьдралтай нь холбоотой том сорилт болно гэдгийг ажиглагчид тэмдэглэж байсан билээ. Франсуа Олланд нийгэм-улс төрийн сэдвээр туурвисан “Социалист үзэл санаа өнөөдөр” (2001 он), “Яагаад социализм биш гэж?” (2010 он) зэрэг цөөнгүй номын зохиогч, хамтран зохиогч юм. Өнөө жилийн сонгуулийн кампанийн нэгэн хэсэг болгож 2012 онд “Францын хувь заяа” номоо хэвлүүлсэн аж. Олландыг хэвлэлд “Monsieur Normal” буюу “Дэг сайтай ноёнтон” бас “Чимээгүй эр” ч гэж нэрлэдэг. Хошин шогийн сайн мэдрэмжтэй гэгддэг улс төрч Ерөнхийлөгчийн сунгаанд өөртөө урьд урьдынхаас буурьтай имиж бүрдүүлэхийг оролдсон. Гадаад төрхөндөө санаа тавьж, жингээ мэдэгдэхүйц хассан юм. Францын Ерөнхийлөгчийн албанд албан ёсоор ороод удаагүй буй Олландын мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн эдийн засгийн бодлогоос ганц францчууд бус, Европ даяараа бэргэх хандлага ажиглагдаад эхэлсэн.
Өмнөх Ерөнхийлөгчийн явуулсан эдийн засгийн “ташуур”- ын арга хэмжээнээс зайлсхийж, жинхэнэ зүүний маягийн амлалтууд авсанд нь европчууд тун болгоомжтой хандлаа. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд төсвийн өр ширийг үстэй толгойноос их болгож, евро бүсэд бүхэлд нь сөргөөр нөлөөлөх вий гэхээс хөршүүд нь эмээж байна. Гадаад бодлогын хувьд Олланд өдгөө Афганистанд үүрэг гүйцэт гэж буй нутаг нэгтнүүдээ энэ оны эцэс гэхэд татаж дууссан байх гол зорилт дэвшүүлжээ.
Х.ЭНХ