АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ оны есдүгээр сард Оросын Владивосток хотноо зохиох Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АНДОЭЗХАБ)- ын чуулганд оролцохгүй гэж “ИТАР-ТАСС” Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карнийн мэдэгдлээс иш татан мэдээлэв. Ноён Карни үүний өмнө Оросын Алс Дорнод тийш хийх аяллаас Б.Обама татгалзаж магадгүй нь В.Путиний “Их найм”-ын уулзалтад оролцохгүй байхаар шийдвэр гаргасантай ямар ч холбоогүй хэмээн тэмдэглэсэн аж.
Америкийн Ерөнхийлөгч Кэмп-Дэвид дэх өргөөндөө энэ сарын 18-19-нд “Их найм”-ын чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгээд байгаа. ОХУ-д шинэ Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газрыг огцруулж, шинээр танхим бүрдүүлэх ажил ойрын өдрүүдэд өрнөж буй. В.Путин ч Кэмп-Дэвидэд очих боломжгүй болсноо чухам энэ ажилд шуурхайлан шамдах шаард лага тулгарсантай хол бон тайлбарласан юм. АНУ-д энэхүү тайлбарыг нь хангалттай ойлгож, хү лээн авсан гэдгийг Карни тэм дэглэсэн. АНДОЭЗХАБ-ын уулзалт Владивостокийн ойролцоох Русский арал дээр ирэх есдүгээр сарын 2-9-нд болно.
Б.Обамагийн уг уулзалтыг “алгасах” болсон шалтгааныг албан ёсоор бол, АНУ-ын Ардчилсан намын нийт үндэсний их хуралтай холбон тайлбарлах бололтой. Тус их хурлыг есдүгээр сарын 3-6- нд хийхээр товложээ. Хойд Каролина муж улсын Шарлотт хотноо болох их хурлаас Б.Обамаг арваннэгдүгээр са рын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас албан ёсоор нэр дэвшүүлнэ. В.Пу тиний шийдвэрийн хариуг “гомд сон” Б.Обама ингэж бари лаа хэмээсэн яриаг хэдий албаныхан няцаавч Кэмп-Дэвидийн уулзалтаас Оросын Төрийн тэргүүний “нүүр буруулсан” явдал Цагаан ордны хувьд гэнэтийн “сюрприз” болж, Ерөнхийлөгчийн засаг захиргааг шооконд оруулсан тухай өмнө нь хэвлэлүүд бичсэн юм.
Америкийн лидер зиндаа нэгт орос түнштэйгээ “Их найм”-ын уулзалтын үеэр нүүр тулан учирна хэмээн ихэд найдаж, чуулган болох газрыг Чикагогоос Кэмп-Дэвидэд шилжүүлсэн. Учир нь, “Их найм”-ын лидер үүдийн уулзалтыг залган, НАТО-гийнхан тэнд хуралдахаар төлөвлөсөн агаад В.Путин Умард Атлантын цэргийн эвслийн гишүүдийн удир дагчидтай тохой нийлүүлэн суухаас цааргалсан юм. Харин Орост энэ талаар “Вла дивостокийн уулзалтад Б.Обама ирэхгүй нь гэдгийг мэдсэн В.Путин Цагаан ордны тэргүүний урилгыг дуун дээр хүлээн авч, эв найрамдуу түншийн дүрд “хувирахыг” хүсээгүй” хэмээн таамаглаж байна.
Х. ЭНХ