“Yahoo” интернэт компанийн ерөнхий захирал Скотт Томпсон ажлаасаа халагджээ. Энэ оны нэгдүгээр сард албан ажлаа хүлээн авсан тэрбээр эзэмшсэн боловсролынхоо талаар худал мэдүүлсэн аж. “Third Point LLC” сангийн тэргүүн, “Yahoo” компанийн хувьцааны 5.8 хувийг эзэмшигч Дэниел Лебийн өгүүлснээр, Скотт Томпсоны компьютерийн технологийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан нь худал бөгөөд нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй гэнэ. Тэрбээр “PayPal”, “Barclays Global Inves tors” зэрэг компанид ажиллаж байхдаа ч боловсролынхоо талаар худал мэдээлэл өгч бай сан хэмээн Дэниел Леб үзэж байгаа бөгөөд түүнийг “Yahoo”-гийн ерөнхий захирлын албан тушаалаас огцруулахыг шаардаж байсан юм.