Германы Канцлер А.Меркелийн тэргүүлсэн нам Хойд РейнВест фал мужийн сонгуульд ялагдал хүлээлээ гэж ВВС мэ дээлэв. Урьдчилсан дүнгээр Христосын ардчилсан холбоо нам (ХАХН) 26.3 хувь, Социал демократ нам 39.1 хувийн санал авчээ. Социал демократуудтай эвсэл болсон Ногоон нам сонгогчдын 11.3 хувийн дэмжлэг хүлээсэн бол, Чөлөөт ардчилсан нам 8.6 хувийн саналаар дөрөвдүгээрт орлоо. Тус мужид ХАХН түүхэндээ байгаагүй даруухан дэмжлэг хү лээсэн нь татварын сахилга батын асуудлаар А.Меркелийн явуулж буй хатуухан бодлоготой холбоотой гэж ажиглагчид тэмдэглэв.
Улсын өр ширийг багасгах арга хэрэгслийн цөм нь энэ гэж Канцлер үзсэн. Үүний өмнө Грек, Франц, Италийн иргэд, сонгогчид төсвийн зардлыг бууруулахад чиглэсэн бүсээ чангалах бодлогыг эсэргүүцэж буйгаа бас илэрхийлсэн билээ. Намынх нь чансаа суларч байгаа ч олон нийтийн судалгааны дүнгээр А.Меркель германчуулын дунд дэмжлэг хүлээсэн хэвээрээ байна. Энэ удаагийн сонгуульд 7.8 хувийн саналаар мужийн хууль тогтоох байгууллагад сонгогдох болзол хан гасан Германы далайн дээрэмчдийн намын амжилтыг шинжээчид тэмдэглэж байна. 2011 оны есдүгээр сараас хойш тус нам орон нутгийн дөрөв дэх Парламентад ийнхүү суудал эзэлж байгаа юм. Хойд Рейн-Вестфал мужийн сонгуулийг бүх нийтийн санал хураалтын дүнгийн угтвар толь болгон авч үздэг. Учир нь, тус муж Германдаа хүн амын суурь шил таараа тэргүүлдэг юм. Ням гаригийн сонгуулийн үр дүн эрх барих түвшинд хүчний харьцааг өөрчлөхгүй ч 2013 оны сүүлчээр хийхээр товлосон үндэсний Парламент ын сонгуулийн өмнө чухал ач холбогдолтой дохио өгч байж мэднэ гэж сөрөг хүчний лидерүүд санууллаа.
Х.ЭНХ