АНУ-ын Шинэ Англи хэмээх бүсийн мафийн толгойлогч Луижи Маноккиод баарны эзнийг дарамталсан хэргээр 4.5 жилийн хорих ял оноолоо. Өдгөө 84 настай түүнийг шоронд амьсгал хурааж магадгүй хэмээн өмгөөлөгч нь мэдэгдэж байгаа юм. “Би хэнийг ч дарамтлаагүй” хэмээн Луижи мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ. Гэсэн ч прокурорынхны үзэж буйгаар тэрбээр баарны эзэдтэй уулзан, сар бүр 4000 ам.доллар төлж байхыг шаардсан аж. Коннектикут, Мэн, Массачусетс, НьюХэмпшир, Род-Айленд, Вермонт мужид үйл ажиллагаа явуулдаг “Коза Ностра” хэмээх бүлэглэлийн толгойлогч Луиж Маноккиог Америкийн Тагнуулын төв газрынхан 2011 оны нэгдүгээр сард баривчилжээ. Тус бүлэглэлийнхэн дээрх мужуудад үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн цэнгээний газраас “татвар” авдаг байсныг хууль сахиулагчид тогтоосон байна. “Boston.com” цахим хуудсанд мэдээлснээр “Коза Ностра”-гийн хоёр дахь толгойлогч хэмээгддэг Энтони Динунциог өнгөрсөн сарын 25-нд саатуулсан аж. Таван жилийн өмнө 100 гаруй гишүүнтэй байсан тус бүлэглэлийнхэн одоо 30 хүнтэй үлджээ.
Х.ОД