Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн харьяалал тогтоолгохоор шүүхэд шилжүүлээд байгаа. Энэ талаар Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсайгаас тодруулав.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын хүмүүст холбогдох хэргийг танайд шилжүүлсэн. Яллагдагчийг хавтаст хэрэгтэй нь танилцуулалгүй яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн гэж байгаа. Энэ асуудлаар та тайлбар өгөхгүй юү?
-Улсын мөрдөн байцаах газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан Ажлын хэ сэг энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулсан. Эрүү гийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар 2011 оны нэгдүгээр сарын 20-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Н.Энхбаярыг мөн оны арваннэгдүгээр сарын 19-нд сэжигтнээр тооцож, долоон сар гаруйн хугацаанд шалгасан. Дээрх Ажлын хэсэг зохих шалгалтыг дуусгаад яллах дүгнэлт үйлд үүлэхээр прокурорт ирүүлсэн. Мөрдөн байцаах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу болсон.
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр шүү хэд шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?
-Нийслэлийн прокурорын газраас Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хянаад бусдын эд хөрөнгийг завшсан, албан тушаал, эрх мэдлээ урвуулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг хянан шийдвэрлэх шүү хийн харьяалал тогтоолгохоор энэ сарын 10-нд Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн.
-Албадан эмчилгээг ямар байгууллага хариуцан хийдэг юм бэ. Албадан эмчилгээ хийх нь хүний эрх зөрчиж байгаа явдал гэж олон улсын байгууллага, хүний эрхийн байгууллагынхан хэлээд байгаа шүү дээ?
-Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль болон Баривчлах, цагдан хорих байрны дотоод журамд өлсгөлөн зарласан этгээдийн амь насанд аюул учирч болох тохиолдолд эмчийн дүгнэлтийг үндэслэн албадлагын арга хэмжээ авч болохыг тодорхой заасан. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайдын 1999 оны А/26, 10 тоот хамтарсан тушаалаар баталсан “Өлсгөлөн зарласан үед эмнэлгийн үйл чилгээ үзүүлэх заавар”-т зааснаар өлсгөлөн зарлагчийн өвчин эмгэг хүндрэх тохиолдолд албадан эмчилгээнд оруулах үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээдэг.