Египетэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон эрх баригчдын эсрэг арга хэмжээнд оролцсон 293 хүнийг шүүнэ хэмээн АР уламжиллаа. Тэднийг эрх баригчдыг эсэр гүүцсэн, улсын өмчид халд сан, зэвсэг зөв шөөрөлгүй авч явсан хэмээн буруутгаж бай гаа аж. Буруутгагдсан хүмүүсийн дийлэнх нь сө рөг хүчнийхэн бөгөөд тэдний дунд насанд хүрээ гүй 24 хүүхэд байна.
Түүнээс гадна эсэргүүцлийн арга хэмжээ, үймээний үеэр бэртсэн хүмүүст хууль бусаар эмнэлгийн тусламж үзүүлсэн, хээрийн эмнэлэг зөвшөөрөлгүй ажиллуулсан хэмээн буруутгажээ. 2011 оны арванхоёрдугаар сард жагсагчид засгийн эрхийг ард түмэнд шилжүүлэхийг шаардаж, Төрийн ордны өмнө суулт хийсэн юм. Хэдэн долоо хоног үргэлжилсэн суултын дараа дөрвөн өдөр ширүүн мөргөлдөөн болж, 14 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархадсан билээ. Мөн оны арваннэгдүгээр сард болсон эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон 379 жагсагчийг долоодугаар сард шүүх аж.