Оросын ард түмэн Аугаа эх орны дайны (1941-1945 он) ялалтын баяраа өчигдөр тэмдэглэлээ. Дэлхийн II дайнд нацист Германыг ялсан 1945 оны тавдугаар сарын 9-нөөс хойш 67 жил өнгөрчээ. Энэ жил ялалтын баярыг ОХУ даяар төдийгүй дэлхийн 92 оронд тэмдэглэсэн байна. Баярын өдөр уламжлал ёсоор ёслолын жагсаал, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулж, эрх баригчид ахмад дайчидтай уулзан, сүмүүдэд гашуудлын ёслол боллоо.
Москвад найман сая гаруй хүн оролцсон 230 арга хэмжээ зохион байгуулжээ. Москва хотод болсон цэргийн парадад Агаарын десант, Тэнгисийн цэр гийн флотын 14 мянга гаруй офицер, алба хаагч, сонсогч, 106 техник, хэрэгсэл оролцсон байна. Улаан талбайн төвд зассан индэрт Төрийн удирдлага, ахмад дайчид, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, гадаадын зочид суусан аж. Ерөн хийлөгч В.Путин “Нацизм бол аймшигтай атлаа увайгүй дэглэм байсан. Энэ дэглэм хэрхэн үүсэж, бэхжиж, дараа нь нурсныг бид мартах эрхгүй. Улс орныг, ард түмнийг залгихаар санаархаж байсан зэрлэгүүдийн эсрэг нэгдсэнийхээ хүчээр бид ялсан” хэмээн ард түмэндээ хандан өгүүлжээ.
Мөн олон улсын хэм хэм жээг чанд сахих, аливаа улсын бүрэн эрхт байдал, ард түмний бие даасан шийд вэрийг хүндэтгэх нь ийм дайн дахин дэгдэхгүй байхын баталгаа гэж тэрбээр онцолжээ. Дашрамд өгүүлэхэд, Ялалтын бая рын өглөө үүлэрхэг байснаас Оро сын агаарын цэргийн хүчнийхэн Москва орчмын үүлийг хөөжээ. Тусгайлан тоноглосон “Ан-12”, “Ан-26” загварын дөрвөн онгоц 8000 мянган метрийн өндөрт байгаа үүлийг хөөсөн бөгөөд үүнд хотын захиргаа 50 сая рубль зарцуулсан байна. Үүний зэрэгцээ олон улсын “Anonymous” хакерийн бүлэглэлийнхэн Кремлийн цахим хуудас руу дайрчээ. 13.00 цагийн байдлаар “kremlin.ru”, “пре зидент.рф” “premier.gov. ru”, “government.ru” зэрэг цахим хуудас ажиллахгүй байсан гэнэ.
Х.ОД