Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (ОУАЭХА)-ийн шинжээч, БНСУ-ын иргэн Ок Сеок Се Иранд автын ослоор амь үрэгдсэн тухай Fars News агентлаг тус улсын Атомын эрчим хүчний байгууллагын хэвлэлийн албанаас иш татан мэдээллээ. Осол Арак хотоос холгүй байрлах Ираны хүнд усны аж үйлдвэрлэлийн “Хандаб” цогцолборын ойролцоо болжээ. Атомын эрчим хүчний хоёр шинжээч осолдсон автомашинд сууж явсны нө- гөө нь болох Словакийн мэргэжилтэн гэмтсэн байна. “Тэдний явсан суудлын тэрэг огцом шарваж, онхолдсон” гэж Ираны эрх баригчдын албан ёсны мэдэгдэлд дурджээ. Арак хотод цөмийн судалгааны цог цолбор үйл ажиллагаа явуулдаг бө- гөөд эндхийн реакторыг зөвхөн эн хийн зорилгоор ашиглана гэж Тегеран нотолж буй. Гэвч боловсруулсан түлшээ иран чууд цөмийн цэнэгт хошууны плутонийн үйлдвэрлэлд ашиглах вий гэхээс ОУАЭХА болгоомжилж буй. Венад ирэх ням гаригт Ираны цөмийн асуудлаар тус бай гууллага, Тегераны хооронд хэлэлцээ эхэлнэ. Мөн олон улсын зуучлагч зургаан гүрэн (ОХУ, Их Британи, Герман, Хятад, АНУ, Франц) хийгээд Тегераны төлөөлөгч дийн оролцоотой уулзалт зо хиохоор товлоод байна.