Марихуан болон бусад төрлийн хүч султай мансууруулах бодис худалдаалахыг хуулиар зөвшөөрсөн кофешопууд (жижиг цайны газар)-аар гадаадын иргэд орохыг хориглосон хуулийг Гаага дахь олон улсын шүүх хүчин төгөлдөр хэвээр үлдээв. Оны эхнээс ийм газруудаар Нидерландын иргэн ч гэсэн 18 нас хүрээгүй бол үйлчлэхгүй аж. Үйлчлүүлэгчдийн тоонд ч бас хязгаар тогтоох нь зүйтэй гэж эрх баригчид үзэж байгаа юм байна. Энэ шийдвэр нийт улс орны хэмжээнд авч үзвэл олон тэрбум долларын хохирол учруулах нь шүүхийнхний сэтгэлийг ер зовоосонгүй. Гадаадаас жуулчлан ирэгчдэд мансуу руулах бодис зарахыг болиулах бодол энд хийн төр, засгийнхны толгойд бүр жил хагасын өмнө орж ирсэн байна. Энэ са нааг хэрэг жүү- лэхэд улс ор ны жолоон дээр консер ватив Засгийн газар л “суух” хэрэгтэй байлаа. Марк Рюттегийн тан хим 2010 оны арав дугаар сард тангаргаа өргөж, кофешопын газ рын эзэд сайхан үе нь дуусаж буйг дараа сарын эх ний өдрөөс нь мэдрэв. Мансууруулах бодисын талаар ийм дун дыг ба римталсан хуультайдаа Европын энэ орон “он гирохгүй” байхын аргагүй.
Уг нь 1970-аад оны дундуур вант улсын хэмжээнд ихэд газар аваад байсан кофешопууд Нидерландын аялал жуулч лалын бараг л гол цэг нь болж байсан гэж хэлж болно. Нидерландын усан суваг, салхин тээрмийг үзэх гэж ирдэг хүн олон л байсан байх. Гэхдээ хотуудад нь очихдоо кофешопуудаар нь орж, авах гэснээ аваад явдаг жуулч дын тоо багаар бодоход нийт аялагчдын 30 хувьд хүрч байсан аж. Анхны кофешоп 1972 онд Амстердамд бий болжээ. Домогт Mellow Yellow-гийн эзэд өөрсдийн “дүү” нарыг “цайны газар” гэж нэрлэдэг байж. Гэхдээ энэ нэр тухайн цагт олны анхаарал татаж байсан тэр шинэ газрынх болж чадаагүй аж. Харин аль ч талаар аятайхан гэж хэлмээр энэ үзэгдэлд муу юм бас байв. Юуны түрүүнд аялагч жуулчлагчид олноор цутгах болсон нь их хөл хөдөлгөөнтэй болно гэж урьдчилан тооцоолоогүй Голландын хотуудын нарийхан гудамжинд бөглөрөө таглараа маш их болгожээ. Хоёрдугаарт, олон ний тийн амгалан тайван байдлыг сахихыг ихэд эрхэмлэдэг Голландын хувьд жуулчид гэдэг тийм ч дэг журамтай улс биш байдаг хэмээн дээр өгүүлсэн хоригийг дэмжигчид гом доллодог байна. Жуулчид ирээд алжаалаа тайлмагц бүр тэвчихийн аргагүй “амьтад” болж хувирдаг гэнэ.
Эцэст нь буюу хамгийн гол нь аливаа сайн юм бүхэн ядаж л түүнийг буруугаар ашиглахыг хүсэгчдийг бий болгож байдаг муу талтай. Марихуан юм уу, гашиш мэтийн мансууруулах бодисыг Голландад айж эмээлгүй худалдаж авч, цааш нь илүү өн дөр үнээр зарах бизнесийн ашигтай боломж байгааг маш олон хүн олж харав. Нэг хүнд та ван граммаас илүү марихуан өгөхгүй гэсэн хуулийн хэлбэрийн төдий хязгаарлалт ямар ч үр дүн өгөхгүй байснаас Нидерландыг Европын бусад оронд мансууруулах бодис түгээж байна гэсэн зэмлэлийг төр, засгийн байгууллагын ажилтнууд нь байнга сонсох болов. Аялагч жуулчлагчдын хөл тасардаггүй Нидер ландын өмнөд нутгийн зарим хотод мансууруулах бодис олох зорилготой аялал жуулчлал болон уг бодисыг худалдах явдалд хязгаар тогтоох гэж урьд нь ч оролдож бай жээ. Гэтэл эрх баригчид мансууруулах бодис зар даг кофешопуудыг гадаадын хүмүүст үйлчлэхийг нь болиулах тухай хууль 2011 онд бэлтгэв.
Өмнөд нутгийн хотуудад уг хууль 2012 оны тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж, чанар султай мансууруулах бодисыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс гадаадын иргэнд зарахаа болих юм. Ийм кофешопууд зөвхөн Нидер ландын иргэдэд үйлчилнэ. Тэгэхдээ ийм үйлчилгээ авах голланд хүмүүс тусгай тасал бартай байхаар ярилцаж байна. Клуб бүр гишүүний тасалбарыг 2000-аас илүүгүй хүнд олгох аж. Ийм журам амьдралд хэрэгжвэл Нидерландад байдаг 700 орчим кофешопоор нийтдээ 140 мянган хүн л үйлчлүүлж байх болох нь. Кофешопууд руу хийх довтолгооны эхний үе шатыг хэдхэн сарын дотор амжуулахаар Голландын эрх баригчид яарсан ч түүнийг тү- вэг бэрхшээлгүй хэрэгжүүлчихэж чадахгүй байна. Хуулийг хэрэгжүүлж эхлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө түүнийг эсэргүүцэгчид шүүхэд ханджээ. Эдний эгнээ нэлээд өргөн аж.
Марихуаныг жижиглэн худалдаалагчдын холбоо энэ эгнээнд багтдаг. Оршин тогтнож буй 40 жилийн хугацаанд кофешопууд хүмүүсийн алжаалаа тайлах, ярьж хөөрч суух байр болоод зогсоогүй томоохон үйлдвэрлэлийн газар болсон байна. Кофешоп нь сүүлдээ жуулчдын, оюутны, хиппи, яппи (амьдралын өвөрмөц хэв маягтай хүмүүс) нарын, намбалаг хөгшдийн гэх мэтээр төрөлжиж, өө- рөөр хэлбэл нийгмийн бүх давхаргад хүрч үйлч лэх болсон байна. Кофешопын эзэд, энд цаг нөхцөөх дуртай хүмүүс хүч султай мансууруулах бодис хэрэгдэх голланд соёлыг хамгаалахаар тэмцэхийг оролдсон ч удаатай. Төр, засгийнхнаас ч олон хүн эднийг дэмжсэн аж. Тухайлбал Амстердам хотын захирагч Эбер хард ван дэр Лаан гадаадынханд марихуан зарахыг хориглосныг эсэргүүцэж байв.
Тэгэхдээ ийм арга хэмжээ авснаар гадаадын жуулчдын дунд тус хотын нэр алдар эрс унах вий гэж тэрбээр болгоожилсон байна. Ийн болгоомжлох үндэслэл ч байжээ. Маастрихт хотын эрх баригчид эндхийн кофешопуудад гадаадынхан орохыг 2011 онд хэсэг хугацаанд хориглосон байна. Энэ хот Герман, Бельги улсуудтай залгаа хилийн ойролцоо байдаг ч эдгээр улсын иргэдэд хориг үйлчилдэггүй байв. Гэлээ ч тус хотын төсөв нэг жилийн дотор 50 сая орчим еврогоор багас чээ. Жуулчлан ирэгчид зөвхөн марихуан, га шиш зэрэгт л мөнгөө үрэхгүй. Зочид буудал, зоогийн газруудад орлого оруулна. Гэлээ ч шүүх үүнийг хайхарсангүй. Тэр битгий хэл ялгаварлан гадуурхах, хүний эрхийг хаан боох гэх мэт Европ дахины хувьд нэлээд жин дардаг шалтгааныг ч тоосонгүй. Европын холбооны гишүүн орнуудын иргэд шилжин суурьших тухай хуулийг уг хориг зөрчиж, газар зүйн байдлаар нь хүмүүсийг ялгаварлаж байна гэх үзэл бодлыг ч юман чинээ бодсонгүй. Энэ мэт асуудалд ихээхэн хурц хариулт өгдөг Брюссель ч энэ удаа дуугүй байх нь өлзийтэй гэж хандав. Хоригийг Гаагийн шүүх хэвээр үлдээсэн нь урьдчилан хараагүй ямар нэг юм л тохиолдчихг үй бол гадаадын иргэд хагас жи лийн дараа гэхэд Голландын кофешопуудад хөл тавихаа болино гэсэн үг. Түүнээс гадна Голлан дад өвөрмөц маягаар амрах дуртай хүмүүст өн гөрсөн сарын 23-нд нэг найдвар төрлөө. Энэ өдөр Ерөнхий сайд Рютте огцров. Төсвийн зар - лагыг хорогдуулах асуудлаар хэлэлцээ хийгээд амжилт олоогүй нь Засгийн газрын тэрг үү ний огцрох шалтгаан болсон юм. Түү нийг залгамжлагч нь гадаадын жуулчид Нидер ландын эдийн засагт дуртайяа “хандивладаг” тэрбум тэрбум еврогоос татгалзахыг хүсэхгүй байх магадлалтай. Улс төрийн хямрал л кофешопуудыг аварч магадгүй юм.
Р.ЖАРГАЛАНТ