“Санаанд багтамгүй” гэсэн хачир халтай нэртэй ажиллагааны төлөвлөгөөг 1945 оны тавдугаар сарын 22-нд Лондон хотноо тусгай албадын дарга нарын хуралдаанд анх танилцуулжээ. Уг төлөвлөгөөг Ерөнхий сайд У.Черчиллийн тушаалаар өмнөх сард нь боловсруулж эхэлсэн байна. Энэ баримт одоо нууц байхаа нэгэнт больсон. Британийн Үндэсний архивын сайтаас САВ 120/691 гэсэн лавлагааг үзэхэд түвэгтэй биш. Үүнээс үзвэл холбоотнуудын гар гасан увайг үй зан гайхал тө рүүлнэ. 1945 оны долоодугаар сарын 1-нд Британийн 47 дивиз Зөвлөлтөд эзлэгдсэн Германы нутаг руу довтлон орж, танкаар дэмжүүлэн Дрезден, Берлин, Бреслауг эзэлж, Польш руу нэвтрэхээр уг төлөвлөгөөнд тусгасан байв. Анг личууд ЗХУын агаарын хүчнийг устгаж, Балтийн тэнгис орчмыг усны талаас нь бүсэлж, Зөвлөлтийн ар талд хорлон сүйтгэх ажиллагаа үйлдэхээр зэхэж байлаа.
Ингэхдээ олзлогдсон герман цэргүүдийн хүчийг ашиглах, үүний тулд тэднээр 10-12 дивиз бүрдүүлж, фронт руу явуулахаар төлөвлөжээ. Германы цэргүүдийг “большевикуудын” эс рэг байлдахдаа дуртай байх бол но гэж тооцоолсон байна. 1946 оны нэгдүгээр сарын 1 гэхэд энэ холбоотнууд “Европыг цэвэрлэж”, энхтайван тогтоох нөхцөлөө Москвад тулгана гэж найдаж байв. Гитлерийг ялсны баярыг хуваалцан британичууд оросуудын гарыг атгаж байсныг хүн төрөлхтөн мэднэ. Гэтэл Ерөнхий сайд Уинстон Черчилль ЗХУ-ыг араас нь хутгалах гэж байжээ. Тэгвэл “Санаанд багтамгүй” төлөвлөгөө яагаад хэрэгжсэнгүй вэ? Британийн штабын дарга нарын хороо энэ төлөвлөгөөг цахилгаан дайнаар хэрэгжүүлж чадахгүй, дайн сунжирна гэж үзэж байлаа. ”Оросууд Норвег, Грек, магадгүй Туркийг ч Ирактай хамт эзэлнэ. Ингээд тэдний өмнө Голланд, Франц улс гар хоосон байх болно” ...Египетийн “Аль-Ахрам” сонин Дэлхийн II дайны төгсг өлийн тухай нэгэн өгүүллийг саяхан нийтэлжээ. “1945 оны зун У.Черчиль ЗХУ руу довтлох “Санаанд багтамгүй тө лөвл ө гөөгөө” хэрэгжүүлэх гэж оролдсон бол өнөөдөр Европ тив ямархуу янзтай байх байсан бол? ЗХУ руу дайрснаас нь хойш дөрвөн жилийн дараа оросууд Рейхстаг дээр улаан тугаа мандуулна чинээ Гитлер бодоогүй шүү дээ. Зөвлөлтийн цэрэг Лондонг эз лээд британичуудыг социализм байгуулахыг тулгаж болох байсан” гэж уг өгүүлэлд бичжээ. ЗХУ руу довтлох санааг америкчууд дэмжсэнгүй. Энэ нь сайн санааны үр биш.
Оросуудыг япон чуудтай хамтарч мэднэ, тэгвэл бүр их цус урсана гэж хаширлажээ. Хамгийн гол нь “Санаанд багтамгүй” төлөвлөгөөг Зөв лөлтийн тагнуулчид олж мэдээд, Москва руу дам жуулчихсан байв. 1945 оны зургаадугаар сард маршал Г.К.Жуков Германд байсан Зөвлөлтийн цэргүүдийг дахин зо хион байгуулалтад оруулж, байл дааны техникийн хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн байлаа. Тэгээд Лондон оросуудад цохилт өгөх сонирхлоосоо татгалзах нь зөв гэж үзсэн байна. Үүнээс гадна 1945 оны тавдугаар сард Улаан арми хийгээд Гитлерийн эсрэг эвслийн холбоотнууд хоёр ч удаа хоёр тийш болд гийн даваан дээр очиж байжээ. Эхний зөрчил тавдугаар сарын 6-нд тохиосон байна. АНУын III армийн хуягт танкийн 16 дугаар дивиз (командлагч нь генерал Жорж Паттон) ЗХУын талтай хэлэлцэн тохирсноо үл ойшоон Зөв лөлтийн цэрэгт эзлэгдсэн бү сийн төвд байсан Пльзень хотыг эзэлж авчээ. Зорилго нь “Шкода” хэмээх үйлдвэрийн цогцолбор. Нацистийн шидэт зэвсгийн хөтөлбөр энд хадгалагдаж байв. Тавдугаар сарын 12-нд Зөвлөлтийн цэргүүд тус хотод орж ирсэн чинь Паттоны офицерууд хотод хяналтаа тогтоох эрхийг оросуудад өгөхөөс татгалзсан байна. Зөвлөлтийн тусгайгийнхны командлагчдын нэг, ахмад Евгений Олесинский “Америкчуудыг хавт гайлаад хаячихъя” гэж уурласан аж. Америкийн цэргүүдийг хотоос гарч явах хүртэл хэд хоног орос, америкчууд бие бие рүүгээ хялайн харж байжээ. 1945 оны тавдугаар сарын 2-нд Югославын партизаны отрядууд Италийн Триест хотыг эзлэв. Тэгтэл уг хотыг өөрсдийнх нь мэдэлд өгөхийг холбоотнууд шаарджээ.
Партизануудын удирдагч Иосип Броз Тито “Энэ газар Югославын мэдлийнх” гэж хэлж. Англичууд зорилгодоо хүрэх гэж оролдсоноос шө- нө нь партизануудтай буу дал - цахад хүрчээ. Түүгээр ч барахг үй холбоотнууд хот руу танк, их буу авчрав. Маргаан үүсээд байгаа газар нутгийг хоёр хуваах саналыг Английн генерал Уильям Морган санал болгосон ч Тито зөвшөөрсөнгүй. ЗХУ ч “Югославыг бүх талаар дэмжинэ” гэж мэдэгдэв. “Санаанд багтамгүй” төлөвлөгөөг Лондонд шаргуу хэлэлцэж байсан 1945 оны тавдугаар сарын 22-нд Британийн 13 дугаар корпусын цэргүүд Триест хотыг хороолол хорооллоор нь эзэлж эхлэв. Югославчууд тэдэнтэй дайталг үйгээр ухарлаа. Тэр үед чухам юу болох байсан бол доо. Гудамжны дайн эхлэх ч энүүхэнд. Энэ бүхнийг Сталин дуулсан бол юу гэж зүгээр суух вэ. Чухам тэр өдөр дэлхийн гуравдугаар дайн эхлэх ч байсан юм бил үү. 1945 оны зун нэг талаас ЗХУ, нөгөө талаас Англи, Америкийн хооронд үүсэж болзошгүй байсан зөрчилдөөний үр дүнгийн талаар цэргийн шинжээчид одоо хэр нь хоёр өөр бодолтой байдаг.
Р..ЖАРГАЛАНТ