Гурав дахь удаагаа ОХУ-ын Төрийн тэргүүнээр сонгогдсон В.Путин өчигдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Кремлийн ордны Георгийн танхимд 12.00 цагт эхэлсэн тангараг өргөх ёслолын үеэр халаагаа өгч буй Дмитрий Медведев үг хэлж, шинэ Ерөнхийлөгчид ажлын амжилт хүссэн байна. В.Путин “ОХУ-ын Үндсэн хуулийг мөрдөн, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалж, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалан, ард түмнийхээ төлөө зүтгэхээ” тангараглав.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Холбооны хурлын Холбооны зөвлөлийн тэргүүн Валентина Матвиенко, Төрийн Думийн тэргүүн Сергей Нарышкин, Үндсэн хуулийн цэцийн дарга Валерий Зорькин, Италийн экс Ерөнхий сайд С.Берлускони тэргүүтэй 3000 гаруй зочин, төлөөлөгч байлцжээ. Үндсэн хуулийн цэцийн дарга Валерий Зорькин В.Путинийг Тө- рийн тэргүүний албыг хүлээн авсныг албан ёсоор зарласны дараа Оросын төрийн дуулал эгшиглэлээ. Тангараг өргөх ёслолыг ёслолын буудлагаар өнд өр лөсөн аж. Энэ ёслолыг “Первый канал”, “Россия 1”, “ТВ Цент”, НТВ, “Пятый канал”, “Россия 24” теле суваг шууд дамжуулжээ.
ИНТЕРНЭТИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ БИЙ БОЛГОЖ, ЯДУУРАЛТАЙ ТЭМЦЭХЭЭ АМЛАВ
Оросын Ерөнхийлөгч В.Путин төрийн эрх барих хугацаандаа ядуурлыг арилгаж, интернэтийн эрх чөлөөг бий болгож, өндөр технологийн салбарт 25 сая ажлын байр бий болгохоор амласан билээ. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө заасны дагуу зур гаан жилийн ажлын төлөвлөгөө гаргасны дотор ца лингийн доод хэмжээг 40 мянган рубль болгох, эдийн засгийн өсөлтийг 0.4-0.9 хувиар нэмэгдүүлэх, ав лигатай тэмцэх, их, дээд сургуулийн чансааг сайж руулах цогц арга хэмжээ авахаар тусгасан байна. Энэ бүхнийг амьдралд хэрэгжүүлэхэд Оросын ДНБ-ий 1.5 хувьтай тэнцэх зардал гарна хэмээн ажиглагчид үзэж буй.
436 ХҮНИЙГ СААТУУЛЛАА
В.Путиний тангараг өргөсөн өдөр сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Тверийн бульвар, Калугийн талбай зэрэг хэд хэдэн газарт болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр хүмүүс олны хөлд дарагдсан байна. Үү ний зэрэгцээ сөрөг хүчний лидер Б.Немцов, С.Удальцов, А.Навальный тэргүүтэй 436 хүнийг цаг даагийнхан баривчилжээ. Түүнээс гадна үйл явд лыг сурвалжилж байсан зарим хэвлэлийн ажилтан, сэт гүүлчдийг мөн саатуулсан аж. Жагсагчид, цагдаа нарын дунд үүссэн сөрг өлдөөн, үймээний үеэр 26 хүн гэмтжээ.