Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт ням гаригт болж өнгөрлөө. Санал хураалт орон даяар 8.00 цагт эхэлсэн ч хилийн чанадад байгаа францчууд урьдчилан саналаа өгсөн байна. Ерөнхийлөгчийн суудлын төлөө одоогийн Төрийн тэргүүн Николя Саркози, Социалист намаас нэр дэвшигч, нэгдүгээр шатны санал хураалтад ялагч Франсуа Олланд нар өрсөлдлөө.
Эхний шатны санал хураалтад Франсуа Олланд 28.59 хувь, Николя Саркози 27.09 хувийн санал авсан юм. Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар иргэдийн 52.5-53.5 хувь нь Ф.Олландыг, үлдсэн 46.5-47.5 хувь нь Н.Саркозийг дэмжиж байгаа аж. Төрийн тэргүүнээ таван жилийн хуга цаатайгаар сонгох сонгуульд 46 сая иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Н.Саркози “Хүчирхэг Франц” уриатай мөрийн хөтөлбөртөө евро бүсийн хямралыг даван туулах, улсын санхүүг тэнцвэрж үүлэх, иргэдийн амьдралын аюулгүй байдлыг дээшлүүлэхээ амласан юм. Францыг чиглэсэн цагаачдын урс галыг зог соох талаар ч тэрбээр онцолсон.
Харин “Өөрчлөлтийн нэр дэвшигч” хэмээгдэж буй Ф.Олланд сонгуулийн кампанит ажлаа жилийн өмнөөс эхэлсэн билээ. Тэрбээр нийгэмд шударга байдлыг бий болгож, залуусыг дэмжсэн бодлого баримтлахаа амласан. Эдийн засгийн хямралтай тэмцэхийн тулд тэрбээр өндөр орлоготой иргэдэд илүү татвар ногдуулах, Ерөнхийлөгч тэргүүтэй эрх баригчдын цалинг танах зэрэг арга хэмжээг санал болгож байгаа.
Х.ОД