Хятадын тэрс үзэлтэн Чэн Гуанчэн гэр бүлийн хамт эх орноосоо гарахад нь тусламж үзүүлэхийг АНУ-ын эрх баригчдаас хүслээ. Хятадад аюулгүй оршин суух боломжгүй хэмээн үзсэн нь түүний харийг зорих шийдвэр гаргахын гол шалтгаан болжээ. Чэнийг Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-д зугтан очсоны дараах сүүлийн хэдэн өдөр л гэхэд ойр дотнынхонд нь хаягласан заналхийлэл эрх баригчдын зүгээс ирсэн гэнэ. Чэн Гуанчэн Шандунь мужид гэрийн хорионд байгаад, дөрөвдүгээр сарын 22-нд зугтаж, гэр бүлийнх нь гишүүдийн эрхийг зөрчсөн баримтыг шалгахыг хүссэн за хидлыг Хятадын Ерөнхий сайд Вэн Жябаод бичсэн юм.
АНУ-ын ЭСЯ-нд очоод байгаа нь ч тодорхой болсон. Гуанчэн тавдугаар сарын 2-нд ЭСЯ-ыг орхин, Бээжингийн эмнэлэгт эмчлүүлэхээр очсон байна. Хятадын удирдлага түүнд аюулгүй байдлын баталгаа гарган өгч, их сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжоор хангана хэмээн амлажээ. ЭСЯ нь тэрс үзэлтнийг хүлээн авсны төлөө уучлалт гуй хыг Бээжин Вашингтоноос шаардсан аж. Бээжинд айлчлалаар очсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон өчигдөр Хятадад хандан, өөрийн улсын иргэдийн эрхийг хүндэтгэхийг уриалахдаа тэрс үзэлтний нэрийг шууд цохож хэлээгүй байна.
Хүүхэд байхдаа хараагүй болсон 40 настай Чэн Гуанчэн “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг эсэргүүцдэгээрээ Хятадад нэртэй. Уг бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийг албадан үр хөндүүлэх, цэвэршүүлэх асуудлыг ч авч үздэг байна. 2006 онд Чэн хувийн өмч сүйтгэн, замын хөдөлгөөн хаасан хэргээр шоронд хоригдох ял авчээ. 2010 онд суллагдсаныхаа дараа ч гэрийн хорионд байсан аж.