Их Британийн нийслэл Лондон хотыг аялахад хамгийн таатай хотоор нэрлэсэн тухай “Metro” уламжлав. “Trip Advisor” цахим хуудасны хан жуулчдын дунд судалгаа явуулж уг жагсаалтыг гаргасан байна. “Олон улсын хэдэн мянган жуулчныг санал асуулгад оролцуулсан. Хот, улс бүр ямар нэг талаараа бусдаас давуу ч нөгөө талаараа дутагдалтай байсан. Гэвч хоол хүнс, аюулгүй байдал, жуулч дад үзүүлэх үйлчилгээгээрээ Лондон тэргүүлж байна” хэмээн “TripAdvisor” онцолжээ. Түүнээс гадна дэлхий нийтийн анхаарал татсан үйл явдал Лондонд болж байгаа нь ч үүнд нөлөөлсөн байна. Тухайлбал, өнгөрсөн онд Британийн хан хүү Уильямын хурим, мөн Хатан хаан II Елизаветта хаан ширээнд суусны 60 жилийн ой, зуны Олимпийн XXX наадам энэ жил болж буйтай холбогдуулан Лондоныг зорих жуулчдын тоо сүүлийн хоёр жил эрс нэмэгджээ.
Дашрамд сонирхуулахад, хэдхэн жилийн өмнө жуулчид Лондоныг “үнэтэй, саарал хот” хэмээн нэрлэж байсан гэдэг. 2010 онд уг жагсаалтыг гаргахад Лондон эхний гуравт ч багтаагүй аж. Лондоны араас Нью-Йорк, Ром, Парис, Сан-Франциско, Марракеш, Истанбул, Барселон, Сием-Рип, Берлин оржээ.
Х.ОД