Тайванийн Синьбэй хотын даргын захирамжаар томоохон худалдааны төв, дэлгүүрүүдэд нүүрс худалдахыг хязгаарлах болжээ. Сайн дураараа нүүрсний утаанд угаартан, амиа егүүтгэгчид сүүлийн үед олширч байгаа учраас ийм шийдвэр гаргасан байна. Хорвоогоос уйдсан хүмүүс өрөөнийхөө хаалга, цонхыг дангинатал түгжээд, нүүрс түлж, угаартдаг болчимгүй хэрнээ басхүү “мэргэжлийн” арга тус улсад “моодонд” ороод байгаа гэнэ. Синьбэй хотын дарга худалдагч нарыг сонор сэрэмжтэй ажиллахыг сануулаад, үйлчлүүлэгчдийн сэтгэл тавгүй байгаа эсэхийг тодорхойлж чаддаг байх ёстой хэмээжээ. Дашрамд өгүүлэхэд, амиа хорлогчдын тоогоороо Тайвань Азид дээгүүр байрт жагсдаг юм байна.
Э.ХАНА