Францын Ерөнхийлөгч Н.Саркозийн мэдүүлсэн гомд лын дагуу Парисын прокурорын газар “Mediapart” сайтад гарсан мэдээллийн мөрөөр мөрдөн шалгах ажил лагаа эхлүүлжээ. Тус сайтад бичсэн мэ дээллээр бол, 2007 онд Н.Саркозийн сонгуулийн өмнөх кам па нийг сан хүүжүүлэхэд М.Каддафийн Засгийн газар 50 сая евро хан дивласан гэнэ. Н.Саркози Ливийн дарангуйлагч аснаас хэзээ ч мөнгө аваагүй гэж нотлон, дээрх сайт болон энэ асуудлаар нийтлэл бич сэн хоёр сурвалжлагчийг шүү хэд өгсөн байна.