“Аль-Каида” террорист бүлгийн толгойлогч Осама бин Ладеныг устгасны нэг жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд Цагаан ордны тэргүүн Б.Обама Афганд гэнэтийн айлчлал хийлээ. Мягмар гаригийн орой эхэлж долоон цаг үргэлжилсэн айлчлалын үеэр талууд стратегийн түншлэлийн хэлэлцээр хэмээх бэлгэдлийн шинжтэй баримт бичигт гарын үсэг зурав. Б.Обамагийн хөлөглөсөн онгоц Баграм дахь цэргийн нисэх онгоцны буудалд газардсаны дараа Ерөнхийлөгчийг Кабулд нисдэг тэргээр хүргэжээ.
Зүүн өмнөд Азийн энэ орноос 2014 оны арванхоёрдугаар сард эвслийн цэргийн бүх хүчнийг гаргахаар Вашингтон товлосон. Цэрэг гаргасны дараах Кабул-Вашингтоны харилцааг тодорхойлох дээрх хэлэлцээр Афганыг энхтайван амьдралын замд хөтөлнө гэж АНУ-ын засаг захиргаа мэдэгдсэн аж. Гэвч хэлэлцээрт америкчуудын санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэх төсөл, хөтөлбөрийн талаар ямар нэг тодорхой тоо баримт дурдаагүй аж. Ер тусламжийн хэмжээг юуны түрүүнд Конгрессоор хэ лэл цэн баталдаг журамтай. Тий мээс Аме рикийн хэвлэлүүд энэхүү хэ лэл цээрт ач холбогдол өгөхөөр яарсангүй. АНУ-ын хувьд Афганд 2014 оноос хойш ч цэргийн оролцоогоо хадгалах бодолтой буй агаад 20 мянга орчим байлдагч үлдээх боломжтой гэдгээ илэрхийлсэн аж.
Афганд байхдаа Б.Обама Баграм дахь Америкийн цэргийн баазаас ард түмэндээ хандаж мэдэгдэл хийн, халуун цэгт үүрэг гүйцэт гэж буй цэргүүддээ “баярлалаа” гэж хэллээ. Арван нэгэн минутын теле “илтгэлээ” дуусгасан Ерөнхийлөгчийн он гоцыг Афганаас хөөрснөөс хойш хэд хэн цагийн дараа буюу тав дугаар са рын 2-ны өглөө Кабулд хоёр удаа хүч тэй дэлбэрэлт болжээ. “Талибан” хариуцлагыг нь хүлээсэн амиа золиослогчдын халдлагад зургаан хүн үрэгдэж, 17 хүн шархадсан байна.
Х.ЭНХ