Төрийн өндөр дээд албан тушаалд өрсөлдөх хү- мүү сийн нэгд тооцогдож байсан нэрд гарсан улстөрч Бо Силайг тойрсон шуугиант явдал Хятадад оволзож байна. Өнгөрсөн гуравдугаар сард түүнийг намын албан тушаалаас нь гэнэт чөлөөлсөн юм. Гэхдээ болсон явдлын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон түмний сонорт хүрсэн зүйл асуудлыг тодорхой болгоход төдийлөн тус нэмэр болохгүй байна. Нэлээн сүүлд хүмүүсийн сонссон нэг мэдээллээр бол улс орныхоо удирдагчдыг мөрдөх, тандах ажлыг Бо Силай зохион байгуулсан гэж үзэж ажлаас нь халсан бололтой. Бо Силайг ХКН-ын Чунцин хотын хорооны нарийн бичгийн даргын ажлаас чө - лөөлсөн тухай мэдээлэл гуравдугаар сарын 15-нд хэвлэлд гарсан юм.
Хятадын улс төрийн на рийн ширийнийг мэдэхгүй хүнд бол энэ мэдээлэл ямар ч ач холбогдолгүй л дээ. Тэгвэл энэ үйл явдал Хя тадын дотоодод жинхэнэ шуугиан тарьж, олон түмний хэл ярианы гол сэдэв болж орхисон. Бо Силай гэдэг хүн тус орны хамгийн нэрд гарсан, ирээ дүйтэй улстөрчийн хувьд өндөр нэр хүндтэй байсан нь үүний шалтгаан болж буй юм. Тэрбээр төр, засгийн байгууллагын ажилтнуудын гэмт хэргийн эсрэг идэвхтэй тэмцэж ирсэний учир эх орон нэгтнүүдийнхээ дотор жин дарах болсон бөгөөд түүнийг “Авлигатай тэмцэгч гол хүн” гэдэг байв. Түүнээс гадна Хятадын удирдлага мөдхөн солигдох, тодруулбал, БНХАУын дарга Ху Жинтао өөрийн суудлыг орлогч Си Зиньпиндээ өгөхөд Бо Силай намын дээд удирдлагад алба хаах нь тодорхой болоод байлаа.
Төрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хувьд загвар болсон албан ёсны хуурай хөндий сонордуулгад Бо Силайг ажлаас нь ха лах болсон шалтгааны талаар тодорхой юу ч өгүүлээгүй нь ойлгомжтой. “ХКН-ын Төв хороо энэ шийдвэрийг удаан хугацаанд тунгаасны дүнд гаргасан бөгөөд бий болсон нөхцөл байдалтай холбоотой байлаа” гэсэн ерөнхий үг л уг үйл явдалд өгсөн ганцхан тайлбар нь болсон. Бо Силайг халсан нь хэний ч санаанд оромгүй явдал бас биш байв. Коммунист намын байр сууриас үзвэл өөрийн ойрын хамтран зүтгэгч, хоёрдугаар сарын эх болтол Чунцин хотын цагдаагийн байгууллагыг удирдаж, хотын захирагчийн орлог чийн албыг хашиж байснаа эрүүгийн хэрэгтэн болсон Ван Лицюний үйл ажил лагаатай холбоотойгоор энэ улстөрч халагдсан аж. Энэхүү Ван Лицюн нэгэнтээ Чунцинаас холгүй байдаг Чэндү хотод байх Америкийн төлөөлөгчийн газар очиж бүтэн өдрийг өнгөрөөсөн нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах сэдэл болжээ.
Ван Лицюн улс төрийн шалтгаанаар орог нох эрх АНУаас авахыг оролд сон гэх цуу энэ айлчлалын тухай мэдээ хэвлэлд гар магц тархав. Ван Лицюнийг Чунцин хотын захирагчийн ажлаас халсан, Бо Силайг албанаас нь чөлөөлсөн тухай шийдвэрүүдийг нэ гэн хуралдаан дээр зэрэг сонсгосон нь Бо Силай, Ван Лицюн хоёрын үйлдэл хоорондоо холбоотой байх нь гэх бодлыг эрхгүй төрүүлсэн байна. Гэтэл Бо Силайг тойрсон хэрэг явдалд удалгүй шинэ юм гарч ирлээ. Түүний гэргий Гу Кайлайг өнгөрсөн сарын эхээр барьж хорив. 2011 оны арваннэгдүгээр сард Чунцин хотод нас барсан Английн бизнесмен Нил Хейвүдийн үхэлд энэ эмэгтэйг хамаатай гэж сэжиглэсэн аж. Британийн биз несмений үхлийг эхлээд согтууруулах ундаанд нь хор хийж өгснөөс болсон гэж үзэж байтал, түүнийг цианит хэмээх бодисоор хордуулсан болох нь хожим тодорхой болсон байна. Хэрэг явдлын талаарх мэдээлэл улам тодорхой болж, түүнийг хэвлэлээр дамжуулж олны сонорт хүргэх хэрээр байдал харин ч ээдрээтэй болсоор байв. Хейвүдийн амийг хорлох үйлдлийг Гу Кай лай зохион байгуулсан нь бүр хоёрдугаар сард илэрхий болсон нь Английн Гадаад хэргийн сайд Уильям Хейг дөрөвдүгээр сарын дундуур хэвлэлийнхэнтэй уулзах явцад тодорхой болсон аж.
Сайд болсон явдлын талаар тодорхой дэлгэрэнгүй юм ер яриагүй ч Хейвүдийг 2011 оны арван нэгдүгээр сарын 14-нд амьс гал хураасан хэмээн анх удаа яг таг хэлсэн байдаг. Энэ тухай Америкийн дипломатчдад мө нөөх Ван Лицюн ярьжээ. Тэ гэхдээ Английн иргэнийг хордуулсанаа Бо Силайн гэргий хүлээснийг тэрбээр АНУ-ын төлөөлөгчийн газар очихоосоо өмнө өөр хүнд ярь чихсан бөгөөд амь насаа ав рахын тулд Америкийн дипломат байгууллагад хандсан гэсэн таамаг бас байдаг юм байна. Бо Силайн эргэн тойрон дахь хэрэг явдал, Хейвүдийн үхэл хоёр холбоотой байж магад гэх сэжиг Бо Силай болон түүний гэргий хоёрыг хууль бусаар хуримтлуулсан тэрбум гаруй доллараа гадаад оронд байршуулахад нь Британийн бизнесмен тусласан нь тодорхой болсны дараа улам гүнзгийрчээ. Түүнч лэн тус хүргэснийхээ хариуд Хятадын КН-ын ажилтны гэр бүлээс хэтэрхий их мөнгө шаардаж, өгөхөөс татгалзвал тэр мөнгийг ямар замаар хуримтлуулсаныг нь илчилнэ хэмээн айлгаснаас Британийн бизнесмен амиа алдсан байж болох юм гэсэн бодол бас зарим хүнд байгаа аж.
Хейвүд, Гу Кайлай хоёрын хооронд бие, сэтгэлийн холбоо байсан байж болох тухай мэдээлэл энэ хэрэг явдлыг бүр ч олны сонирхлыг татам болгож байна. Энэ бизнесмен Английн тагнуулын MI6 албаны нууц мэдээлэгч байсан байж болох юм гэсэн Английн депутатуудын сэжиг хэргийг улам ээдрээтэй болгож буй юм. Дөрөвдүгээр сарын 25- нд хэвлэл мэдээллийн хэрэгслээр уламжилсан нэгэн мэдээлэл Бо Силайн хэ рэг явдлыг өнөө хүртэл тө сөөлж байснаас илүүтэй ан хаарал татахаар болгож орхив. Чунцин хотын намын байгууллагын удирдагчийн тухай өгүүлэл The New York Times сонины энэ өдрийн дугаарт нийтлэгджээ. Тус сонины сурвалжлагч Хятадын нэрийг нь нууцалсан албаны хү мүүстэй уулзаж чадсан байна. Тэдний ярианаас үзвэл Бо Силай авлигын эсрэг хийх тэмцлийнхээ хүрээнд утсаар хийсэн яриаг сонсох ажлыг хэдэн жилийн өмнөөс идэвхтэй хийж эхэлсэн байна. Энэ ажлын явцад Бо Силайн сонирхлын хүрээнд зөвхөн сэжиглэгдсэн түшмэдээр зогсохг үй Чунцин хотод бусад бүс нутгаас ирсэн төрийн албан хаагчид орж иржээ. Чагнах тагнах тогтолцоог бий болгогч нь Ван Лицюн байж таарах гээд буй Хятадын Хянан шалгах яамны тэргүүн, хатагтай Ма Вэн өнгөрсөн оны наймдугаар сард Чунцинд ирсэн үеэс Бо Силайн үйл ажиллагаа эрх баригчдын анхаарлыг татах болжээ.
Авлигатай хийх тэмцэлд хяналт тавих нь Ма Вэн сайдын толгойлдог яамны эрхлэх ажлын нэг юм байна. Сайд тусгайлан хам гаалагдсан утсаар Хятадын дарга Ху Жинтаотой холбогдох явцад тэдний яриаг нууцаар сонсож буй нь мэдэгдсэн аж. Түүнчлэн Ху дарга 2011 онд Ван Лицюнээс өмнө Чунцин хотын цагдаагийн даргаар ажиллаж байсан, одоо ХКНын томоохон албан тушаалтан болоод буй Лю Гуанлэнтэй утсаар ярих үед ийм байдал бас мэдэгджээ. Энэ мэт баримтуудаар Бо Силайгийн эсрэг хэрэг үүсгэсэн ч тэрбээр бүх бурууг Ван Лицюн рүү түлхэж, өөрөө хариуцлага хүлээхээс татгалзаж байгаа юм. Хэвлэлийн эх сурвалжийн өгүүлснээр бол Ван Лицюн даргынхаа эсрэг мэдүүлэг өгөх бодолгүй байсан боловч сүүлдээ утасны яриа чагнах болсон хийгээд дээрээс өгсөн шийдвэрт заавал захирагдах ёсгүй гэж Бо Силай үздэг байсныг нь ярьсан байна. Бо Силай, Ван Лицюн нарын цаашдын хувь тавилан яаж эргэх тухайд хэвлэлийнхэн тодорхой юм хэлэхээс зайлсхийж байна.
Ер нь бол Бо Силайтай холбоотой хэрэг явдлын тухайд албан ёсны бус элдэв таамаглалын түвшинд л мэдээлэлтэй байлгахыг эрх баригчид нь хичээх болов уу. Итгэл найдварыг нь хүлээдэг явцуухан хүрээнд “хорлон сүйтгэгч элемент” байсныг Бээ жин хүлээн зөвшөөрөхийг хүснэ гэж үү. Daily Telegraph сонинд мэ дээлснээс үзвэл Бо Силайн гэргий Гу Каилай Британийн бизнесмэн Нил Хейвүдийн амийг хо роосноо хүлээсэн гэж мө нөөх Ван Лицюн ярьсан гэсэн мэдээ бас байна. Гу Кайлай нэг туслагчтайгаа хамт Хейвүдийг цианитаар хордуулах үйлд лийг хийжээ. “Синьхуа” агентлагийн мэдээллээс үзвэл Гу Кайлай болон түүний хүү нь Английн бизнесментэй дотно харилцаатай байснаа сүүлийн үед тэд санхүүгийн асуудлаас үүдэж санал зөрөлдөх болсон аж. Ийм зүйлийг Чэндү хотод байдаг Америкийн тө- лөөлөгчийн газар очихдоо Ван Лицюн хэлсэн аж. Чунцин хотын дэд захирагч Америк руу зугтах зорилготойгоор энэ газар очсон чухамхүү тэр үйл явдлаас хойшхон Бо Силай ажилгүй болсон байна. Ван Лицюн ч баривчлагдаж, бүх албанаасаа чөлөөлөгджээ.
Р.ЖАРГАЛАНТ