2001 онд сүйдсэн Дэлхийн худалдааны төвийн туурин дээр барьж байгаа Эрх чөлөөний цамхаг (Freedom Tower) Нью-Йоркийн хамгийн өндөр байгууламж боллоо. Барилгын өндөр 387 метрт хүрсэн нь Эмпайр стейтбилдингийн ажиглалтын талбайгаас даруй зургаан метрээр давжээ.
Тэгэхдээ 1931 онд баригдсан Эмпайр-стейтбил дингийн антенний цамхгийг оруулах юм бол нийлбэр дүнгээрээ энэ нь 471 метр өндөртэй юм. Тиймээс “Эрх чөлөөний цамхгаас” одоохондоо өндөрт тооцогдох нь. 2006 оны дөрөвдүгээр сард эхэлсэн “Эрх чөлөөний цамхгийн” барилгын ажлыг 2013 оны сүүлчээр дуусгах төлөвлөгөөтэй. Зураг төсөлд заасныг үзвэл, тэнгэр баганадсан энэхүү цамхаг антеннаа оролцуулаад 541 метрийн өндөртэй байх аж.