Сирийн баруун хойд хэсгийн Идлиб хотод амиа золиослогч хоёр удаа бөмбөг тэслэх үеэр 20 гаруй хүн амь үрэгдлээ гэж BBC мэдээлэв. Аюулг үй байдлыг хамгаалах хүчний байрлал руу хийсэн уг дайралтад энгийн болон цэргийн 10 гаруй хүн шархаджээ. Тагнуулын байр, цэргийн тагнуулын барилгын дэргэд болсон дэл бэрэлтэд барилгын хана туурга бу тарч, хэдэн 100 метрийн зайд шидэгдсэн байна. Мөн Сирийн нийслэл Дамаск дахь Төв банкны байр руу даваа гаригт шилжих шөнө гранат тэслэгчээр буудсан тухай тус улсын төрийн мэдлийн телесувгаас “Ройтер” иш татлаа.
Үүний улмаас барилгад багахан хэмжээний эвдрэл учирсан бөгөөд хэн нэгэн шархдаагүй аж. Мөн шөнө Дамаскт үл мэдэгдэх хүмүүс эргүүлийн цагдаа нарт халдах үеэр цагдаагийн дөрвөн ажилтан шархаджээ. Эл хэргийн хариуцлагыг Сирийн эрх баригчид “террорист бүлэгт” тохсон аж. Түүнчлэн хэд хэдэн удаа бөмбөг дэлбэрч, буудалцааны чимээ гарсан тухай эх сурвалж дамжуулав. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын тал болон түүнийг эсэргүүцэгчдийн хооронд 2011 оны гуравдугаар сараас хойш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд 10 мянга орчим хүн амь үрэгдсэн гэж НҮБ мэдэгдсэн. Хэдий дөрөвдүгээр сарын дундуур Сирид гал зогсоох талаар эвлэрэл зарласан ч сөргөлдөгч талуудын аль нь ч үүнийг сахин мөрдөхгүй байгаа юм. НҮБ тус улс руу гаднын 30 гаруй ажиглагч илгээгээд буй. Цаашид энэ тоог 300-д хүргэхээр төлөвлөжээ.