“Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд улсын яллагчийн эсэргүүцлийн дагуу хэлэлцжээ. Чингэлтэй дүүргийн шүүхэд уг хэргийг хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлгээр нотлох боломжгүй зүйл гарсан гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Давж заалдах шатны шүүх ч мөрдөн байцаалт дахин явуулах нь зүйтэй гэж үзээд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхг үй болгосон байна. Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарыг албан тушаалаа урвуулан 300 гаруй мянган ам.доллар завшсан хэрэгт буруутгасан. Тэднийг хууль хяналтын байгууллагаас “Зоос” банкинд байршуулсан мөнгөний хүүг завшсан гэсэн хэрэгт яллагдагчаар тат сан юм.
Г.РАВЖАА