Төрийн шагналт “Баянмонгол” чуулгынхны “Retro swing” тоглолт энэ сарын 22-нд Улсын филармонийн тайзнаа болно. Ахмад уран бүтээлчдээ дурсах, хуучны, олны сэтгэлд хоногшсон дуунуудыг олон нийтэд хүргэхийн тулд дээрх тоглолтыг зохион байгуулахаар болсноо Филармониос мэдээлжээ. “Баянмонгол” нь Монголын ууган хамтлаг, чуулгуудын нэг.
Тэр ч утгаараа олон уран бүтээлч, уран бүтээлийг төрүүлжээ. Тоглолтод “Баянмонгол” чуулгынхнаас гадна дуучин Ж.Уранчимэг, Н.Оюунчимэг, О.Болдбаатар, П.Өнөржаргал, Н.Наранбаатар, Б.Дэлгэрбаяр, Д.Дүйнхэржав, Б.Одмандах нарын ахмад, дунд, залуу үеийнхний төлөөлөл оролцох нь. Удирдаач нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Нямдорж юм байна.