Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан, Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг нээгээд байна. Энэ үеэр монгол уран бичлэгийн шилдгүүдийг тодруулан шагнажээ. Уран бүтээлч, багш, оюутан, сурагч гэсэн дөрвөн ангилалд шилдгүүдийг тодруулав.
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг энэ сарын 16 хүртэл Монголын хүүхдийн урлан бүтээх төвд нийтэд толилуулах аж.