Монголын хөл бөмбөгийн залгамж халаа болсон тамирчдыг бэлтгэх зорилгоор “Training camp in Mongolia” арга хэмжээг энэ сарын 7-10 хүртэл зохион байгуулж буй. Үүнээс ур чадвар өндөртэй 11 тоглогчийг сонгож, цаашид Английн алдарт “Фүлхэм” клубийн ирэх жилийн бэлтгэлд хамруулах аж. Сургалтад 30 гаруй багийн 6-16 нас (6-9, 10-12, 13, 14-16)-ны 160 хүүхэд хамрагдаж байна.
“Фүлхэм” клубийн өсвөр үеийн академийн дасгалжуулагч Мэттью Бриггс, Янник Жин нар сургалтыг удирдан явуулж байгаа юм. Түүнчлэн 145 жилийн түүхтэй Английн Премьер лигийн алдарт “Фүлхэм” багийн хаягаар дамжуулан Монгол Улсыг дэлхийд сурталчлах, Лондонд байрладаг 24 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд “Go Mongolia” брэндийг таниулах юм байна.