Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, шөнөдөө хүйтэрч хонох тул, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд хэсэг, Дундговийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно.
2024 оны аравдугаар сарын 5-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр -7…-12 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
2024 оны 10-р сарын 6-10-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
8-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 08-нд нутгийн зарим газраар, 09-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5…+10 градус дулаан, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9…+14 градус дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.