Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 12 гишүүн 21 дэх удаагийн “Crossing bridges” олон улсын гэрэл зурагчдын фестивальд оролцохоор өчигдөр Сингапур улсыг зорилоо. Тус холбооныхон эл үйл ажиллагаагаар дамжуулан Азийн орны гэрэл зурагчидтай туршлага солилцож, гадаад харилцаагаа өргөжүүлэхээр зорьж буй гэнэ.
Уг фестивальд 10 улсын гэрэл зурагчид оролцох юм байна. Бусад улсын гэрэл зурагчид ч “Энэхүү фестиваль нь найз нөхөдтэй болох боломж” хэмээн тодорхойлжээ. Оролцогчид аяллынхаа хүрээнд Сингапур улсын өнгө төрхийг гэрэл зурагт буулгах аж. Монголоос Д.Октябрь, С.Чинбат, Д.Эрдэнэцэцэг, Г.Эрдэнэтуяа зэрэг мастер гэрэл зурагчин Сингапур улсыг зорилоо.
А.ҮҮЛ