Казах шувуулахуйн холбооноос Баян-Өлгий аймагт “Бүргэдчдийн өргөө” нэртэй төв нээжээ. Үүнийг олон зуун жилийн түүхтэй, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан шувуугаар ан ав хийлгэх өв соёлыг сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн талаас нь хөгжүүлэх зорилгоор байгуулсан аж. Түүнчлэн бүргэд судлал, хамгааллын ажлыг эрчимжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх нь. Тиймээс соёлын хамгааллын төв гэж тодотгож буй гэнэ.
“Бүргэдчдийн өргөө”-г Соёлын дархан цаазат газруудын сан, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Баян-Өлгий аймгийн ЗДТГ хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд дээрх холбооноос санаачлан нээжээ.
Н.МИШЭЭЛ