Мал эмнэлгийн ерөнхий газраас “Талбарын тархвар зүйч” болзолт уралдааныг сумуудын тархвар зүйч нарын дунд зарлалаа. Уралдаанд оролцогчид мал, амьтны гоц халдварт өвчний халдварыг эрт илрүүлж, өвчилсөн, эсэхийг нь нотлон харуулах аж. Үүний хүрээнд оролцогчид өвчний эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан тандалт судалгааг малчин өрхийн түвшинд хийж эхэлжээ.
Уралдааны хүрээнд гоц халдварт өвчнүүдийн шинж тэмдэгт суурилсан тандалтыг 10-12 дугаар сард хэд хэдэн удаагийн давтамжтайгаар зохион байгуулах гэнэ. Ингэснээр судалгааны үр дүн, найдвартай байдлыг нэмэгдүүлж, тандалтын чанарыг сайжруулах, тархвар зүйчдийг идэвхжүүлэх ач холбогдолтой аж. Уралдаан арванхоёрдугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ.
А.ДӨЛГӨӨН