Сурагчид нутгийнхаа газар зүйн онцлог, үүх түүхийг англи хэлээр тайлбарлана. Хэнтий аймгийн Дадал сумын англи хэлний багш М.Золзаяа энэ талаар “Бид байгальд ээлтэй хөтөч хүүхдүүд бэлтгэх зорилготой “Ирээдүйн хөтөч” клубээ 2021 онд нээж нийт 44 хүүхдийг хөтөч тайлбарлагчаар бэлтгэсэн.
Энэ хичээлийн жилд хүүхдүүд маань англи хэл дээр үүх түүхээ танилцуулж тайлбарладаг болох зорилго тавьж байна.
Клубт 5-9 дүгээр ангийн сурагчид суралцаж хичээллэдэг. Тэд сум орон нутгийнхаа үүх түүхийг мэдэх, бусдад тайлбарлан таниулах чадвартай болохоос гадна өөрийгөө нээх, бусдад санаа бодлоо илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэх чадвар сайн суудаг.
Түүндээ урамшаад найз нөхдөдөө заах гэх зэргээр сайн зөв нөлөө их. Клубийн сурагчид мөн өөрсдийнхөө угсаа гарлын 4-9 үеэ нэрлэдэг.
Бид Онон Балжийн байгалийн цогцолборт газар, Дэлхийн байгаль хамгаалах сангаас өгсөн тайлбар мэдээллийг үндэслэн түүхэн болон домог, газар зүйн талаас нь тайлбарладаг.
Аялал жуулчлалын цагаар хүүхдүүд дотоод гадаадын жуулчдад тайлбар танилцуулгаа хийдэг. Энэ аравдугаар сарын 1-нээс дугуйлан идэвхтэй ажиллаж сурагчид хичээллэж эхэлсэн” гэв.