Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-аас “Уур амьсгалын өөрчлөлт ба зуд” гэрэл зургийн уралдаан зарлалаа. “Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, нөхцөл байдал хүндрэхэд малчид, эмэгтэйчүүд болон хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгаа билээ. Иймд ОУШХБ-аас энэ сэдвийн хүрээнд гэрэл зургийн уралдаан зарласан юм.
Шалгарсан бүтээлүүдээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүлэх зорилготой” гэж тус байгууллагынхан онцлов. Уралдаанд мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид ч өрсөлдөх боломжтой гэнэ. Өрсөлдүүлэх бүтээлүүдийг энэ сарын 31 хүртэл НҮБ-ын байранд хүлээн авах аж.
А.ТЭМҮҮЛЭН