Амьгүй, механик хүчинд өртөж, гэмтсэн хүний тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсныг Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс анхаарууллаа. Тус төвийн Тандалт, судалгааны албаны мэдээлснээр өнгөрсөн онд механик эд зүйлд өртсөн хүний тоо 34 000-д хүрчээ. Энэ нь 2022 оны үзүүлэлтээс 12 хувиар өссөн дүн аж. Өөрөөр хэлбэл, 10 мянган хүн тутмын 98 нь санамсар болгоомжгүйгээр гэмтэж бэртдэг байна.
Иймд иргэд ахуйн орчинд өрөөний тавилгуудыг унахаас сэргийлж бэхлэх, хөдөлгөөнгүй байрлуулах, хүүхдийг хурц ирмэгтэй зүйл мөргөхөөс болгоомжилж, эд зүйлд зөөлөвч, нүүрэвч ашиглахыг ГССҮТ-өөс зөвлөлөө. Мөн угаалгын машин, орны хашлагад хүүхдийн толгой хавчуулагдахаас сэргийлж битүүлэх, зурагтыг нам дор байрлуулах, хутга, заазуур зэрэг хурц ирмэгтэй зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газарт далд хийх нь.
Түүнчлэн фитнес, спорт зааланд хичээллэхдээ нийтээр анхаарал болгоомжтой байх, ажлын байранд зориулалтын хамгаалалтын хувцас заавал хэрэглэх, барьж, засаж буй барилга, зам, талбайн хажуугаар явахаас аль болох зайлсхийгээрэй.
О.ОРГИЛОХ