Найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болох сон” кино Канад улсын театрын дэлгэцээр гарч эхэлнэ. Тус бүтээл нь Канадын Кэбэк хотын кино наадамд оролцохоор болсон аж. Эл үйл ажиллагаа энэ сарын 11-15-нд болох юм. Уг уран бүтээл нь өнгөрсөн оны аравдугаар сард монголчуудтай “уулзаж” байлаа. “Хүйтний эрч чангарахтай зэрэгцэн киногоо нээхийг хүссэн бөгөөд боловсрол бол улс хөгжихийн үндэс” хэмээн найруулагч нь онцолж байв.
Тэрбээр энэхүү киногоороо нийгмийн олон асуудлыг хөндсөн агаад үүний гарц нь боловсрол гэдгийг бүтээлдээ нягт тусгасан аж. Эл бүтээл нээлтээсээ ч өмнө монголчуудад хүлээлт үүсгээд байсан юм. Учир нь Каннын кино наадмын залуу найруулагч нарын ур чадварыг дэлхийд таниулах, шинэлэг, зоримог бүтээлүүдийг урамшуулах зорилготой “Un certain regard” шагналыг хүртэж байлаа. Мөн 47 дахь удаагийн Сан-Паулугийн олон улсын кино наадмын шүүгчдийн нэрэмжит шагнал авсан юм.
А.Үүл