36 дахь удаагийн номын баярыг энэ сарын 13-15-нд төв талбайд “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулна. Эл арга хэмжээний үеэр зохиолчид шинэ номынхоо нээлтийг хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Н.Амингэрэлийн “Өсвөр насны охид биеэхэрхэн хамгаалах талаарх зөвлөмж”, Э.Ичинхорлоогийн “Энэ цагийн монголчууд” аян замын тэмдэглэл, А.Амарсайханы “Хорьж дийлээгүй хайр” зэрэг бүтээлийг олон нийтэд худалдаж эхлэх аж. Үйл ажиллагаа зохион байгуулах талбайд нэр хүндтэй зохиолчидтой уулзах, эрчүүдэд зориулан зассан хэсгээс ном сонгох, чөлөөт орон зайд кофе, цай уунгааномын тухай яриа дэлгэн суух тусгай орчныг уншигчдадаа зориулан засахаар болжээ. Энэудаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ, Польш улсын зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцохоор бүртгүүлсэн аж. Өнгөрсөн хавар зохион байгуулсан номын баярыг 236 мянган уншигч зорин иржээ.
Мөн баярын үеэр тухайн жилийн шилдэг номын зүтгэлтэн, үндэсний бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэгчдэд олгодог “Мэргэн ном” цомын эзнийг тодруулах юм. Хаврын номын баяраар“Номын сайн нөхөр” шагналыг олгодог юм байна. Номын баярт “Либро сувд агентлаг”-ийнхан оролцоно. Тэд орчуулгын номын эрх авах, номын редактор, ном зүйн үйлчилгээүзүүлнэ. Тухайлбал, “Номын маркетинг” хэсгээс нь хэвлэлийн үнэбодуулах, шинэномынхоо материалыг сонгож, зөвлөх үйлчилгээавах боломжтой гэнэ.
А.ҮҮЛ