Төрийн болон хувийн хэвшлийн театрууд энэ намар олон нийтэд хүргэх уран бүтээлүүдийнхээ товыг зарлаад эхэлжээ. Улсын драмын эрдмийн театр “Тэнгэрийн хүү”-г шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглохоор бэлтгэж буйг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл “Орфей” театрынхан Хятадын алдарт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” бүтээлээс сэдэвлэсэн, ижил нэрт жүжгээ ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн Соёлын төв өргөөнд тоглохоор товлоод байна. Уг жүжигт тоглох уран бүтээлчид нууц хэвээр байгаа ч тасалбараа хэдийн худалдаанд гаргажээ. Үнэ нь 30 000-60 000 төгрөг аж. Түүнчлэн “Про” театрынхан “Инээмтгий хүн” жүжгээ дахин тоглохоо зарлалаа. Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн визуал драмын жүжгээтус театрынхан 2023 онд тавьж, “Гэгээн Муза” наадмаас шагналын хур буулгаж байсан билээ. Уг бүтээлээ “Про”-гийнхон өнгөрсөн гуравдугаар сард дахин тоглосон. Харин тэд энэ удаагийн тоглолтынхоо товыг хараахан зарлаагүй байна.