АНУ-ын Индианагийн их сургуулийн профессор, урлаг судлаач Ц.Уранчимэгийн дэглэсэн “Цаг хугацаа ба орон зай” тусгай үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн олны хүртээл болгох нь.
Уг үзэсгэлэнг лхагва гараг хүртэл Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд дэлгэх юм. Уран бүтээлч Т.Энхболд, Л.Мөнгөнцэцэг нар үүндоролцож, бүтээлээ толилуулах юм байна. Мөн энэ үеэр үйлдлийн урлагийн үзүүлбэртэй аж. Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид маргааш МУИС-ийн номын сангийн тавдугаар давхарт хэлэлцүүлэг өрнүүлнэ.