Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар Улсын хэмжээнд энэ оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 7385 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 399, зам тээврийн ослын шинжтэй 704, зөрчлийн шинжтэй 6282 байна.
Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 4 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харилцуулахад 2 буюу 33 хувиар, хулгайлах гэмт хэрэг 59 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 буюу 3.3 хувиар тус тус буурсан байна.